Пакистанд халдлагаар 70 хүн амиа алджээ
Пакистаны Куетта хотноо байрлах түргэн тусламжийн төвд хүчтэй дэлбэрэлт болсон талаар "AFP” агентлаг мэдээллээ.
Уг халдлагын улмаас 70 хүн амиа алдаж, 120 хүн шархтсан байна. Амиа алдагсдын ихэнх нь тус төвөөр үйлчлүүлж байсан иргэд гэнэ. Халдлага өчигдөр 6.00 цагийг орчимд болжээ.
Тэгвэл уг халдлагыг "Талибан” бүлэглэл захиалсан болохоо олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдэж "Бид эргэн ирэх болно” гэж мэдэгдсэн байна
Талибанчууд Пакистанд эрхээ тогтоохоор олон жилийн өмнөөс халдлага зохион байгуулах болсон юм. Пакистаны эрх баригчид талибанчуудаас цусан өшөө авахаа мэдэгдэж, "Бид та нар боломж олгохгүй” гэсэн байна. НҮБ, эмнэлэгийн байгууллагыг дэлбэлсэн талибанчуудыг буруутгажээ.
Б.Дэлгэрцэцэг
Сэтгэгдэл байхгүй байна.