“Хөвч” савалгаатай ааруулан дотроос БӨГЖ гарч иржээ
Хоёр хоногийн өмнө сошиал хуудсаар Сүү ХК-ний үйлдвэрлэдэг "Амтлаг тарагнаас”-наас үхсэн хулгана гарч иржээ гэх мэдээлэл гарсан ч тус мэдээлэл худлаа болох нь батлагдсан. Улмаар Сүү ХК-д ажиллаж байгаад ажлаасаа халагдсан гэх залуу тэрхүү мэдээллийг тараасан хэмээн компаний зүгээс мэдэгдэл хийсэн билээ.
Тэгвэл дахин фэйсбүүкийн нэгэн хэрэглэгч үйлдвэрийн савалгаатай ХӨВЧ нэртэй ааруулан дундаас бөгж гарсаныг мэдээллээ. Хэрэв бөгж гарсан бол тус үйлдвэрийн ажилчид үйлдвэрийн дүрэм, эрүүл ахуйн шаардлага хангаж ажилладагүй нь тодорхой байна. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн ажилчид ээмэг, бөгж,цаг гэх мэт гоёл чимэглэлээ авч, бээлий, малгай, зориулалтын хувцас өмсөж ажиллах ёстой. Ингээд хэрэглэгчийн оруулсан мэдээллийг доорх зургаар хүргэж байна.
Fact.mn