Р.Лайтхайзер Японд айлчилна
АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер Япон улсад тавдугаар сарын 24-нд айлчилж, тус улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Тошимицү Мотэгитэй уулзана.
"Талууд удахгүй болох АНУ-Японы удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг угтан хоёр талын худалдааны хэлэлцээг түргэтгэх асуудлыг хэлэлцэнэ" гэжхоёр талын хэлэлцээний ойрын эх сурвалжууд даваа гарагт мэдээлжээ.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнгөрсөн дөрөвдүгээр сарын 26-нд уулзсан юм. Уг уулзалтын дараа Д.Трамп мэдэгдэхдээ, тавдугаар сарын сүүлээр Токиод айлчлах үеэрээ хоёр талын худалдааны хэлэлцээрийг байгуулах боломжтой гэжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.