Могойд хатгуулснаас үүдэлтэй нас баралтыг бууруулна
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ 2030 он гэхэд могойд хатгуулснаас үүдэлтэй нас баралт болон хөдөлмөрийн чадвараа алдах тохиолдлыг 50 хувиар бууруулах зорилт бүхий стратегийг хэрэгжүүлэх шийдвэрийг пүрэв гарагт гаргажээ.
ДЭМБ-ын тооцоолсноор, дэлхий даяар 5.8 тэрбум хүн могойд хатгуулах аюултай нүүр тулгардаг бөгөөд өдөрт 7400 орчим хүн могойд хатгуулж, 220-380 орчим нь нас бардаг ажээ. Үүний улмаас жилд 81-138 мянган хүн нас бардагийн зэрэгцээ 400 мянга гаруй хүн хөдөлмөрийн чадвараа алддаг байна.
Энэхүү харамсалтай үзүүлэлтийг бууруулах чиглэлд ДЭМБ дөрвөн үе шат бүхий үйл ажиллагааг хэрэгжүүлж, 136 сая ам.долларыг зориулахаар шийдвэрлэжээ. Үүнд могойд хатгуулахаас урьдчилан сэргийлэх хийгээд хатгуулсан тохиолдолд хэрхэн арга хэмжээ авах зэрэг сургалтад хүмүүсийг хамруулах зэрэг арга хэмжээ багтжээ.