Италийн Тромелло хот трансжендер даргатай болжээ
Хүйсээ солиулахаасаа өмнө Мария гэдэг нэртэй байсан, хуульч Жанмарко Негри Италийн Тромелло хотын даргын сонгуульд ялжээ.
Өдгөө 40 настай, өмгөөлөгч Негри таван жилийн өмнө эмэгтэй хүн байсан байна. Улстөрч болохоосоо өмнө Негри бэлгийн цөөнхийн эрхийг идэвхтэй хамгаалдаг байсан бөгөөд түүгээр барахгүй өөрийгөө таниж мэдэхэд тулгарч буй асуудлуудын тухай, хэцүү хувь тавилангийнхаа талаар ярьдаг "Love me gender” хэмээх телевизийн шоу нэвтрүүлэгт хүртэл оролцож байжээ.
Негри 4000 хүрэхгүй хүн амтай Тромелло хотын сонгогчдын 37.5 хувийн саналыг авч, Италийн түүхэн дэх хотын анхны трансжендер дарга болсон байна.
Тэрбээр хүссэн хүн бүрийг сонгуулийн хөтөлбөртэйгөө танилцахыг фэйсбүүк хуудсандаа уриалж байжээ.
Италийн хойд нутагт оршдог жижиг хотод Негриг ялна гэдэгт цөөхөн хүн итгэж байв. Гэвч тэрбээр гурван гол өрсөлдөгчөөсөө илүүрхэж чаджээ. Түүний өрсөлдөгчдийн дунд Италийн эрх баригч барууны үзэлт "Лига” намаас нэр дэвшигч, Тромелло хотын орлогч дарга Антония Павия байсан байна. Антония Павия мөн тавдугаар сарын 26-нд болсон Европын парламентын сонгуульд олонхын санал авчээ.
Сэтгэгдэл байхгүй байна.