Мелания Трампын гурван даашинз
АНУ-ын төрийн тэргүүн, тэргүүн хатагтай болон хүүхдүүд, албаны хүмүүсийн хамтаар Их Британид албан ёсны айлчлал хийж буй билээ. АНУ-ын ерөнхийлөгчийн уг айлчлалын үр дүнгээс гадна тэргүүн хатагтайн хувцаслалт, биеэ авч яваа байдлын талаарх мэдээлэл ч англи, америкийн шар хэвлэлүүдийг дүүргэж байна. АНУ-ын тэргүүн хатагтай Мелания Трампын гоёсон Dior, Burberry, Gucci брэндүүдийн хувцас олны анхаарлыг илүү татжээ.
Харин айлчлалын 2 дахь өдрийн өглөө тэргүүн хатагтай Burberry брэндийн цамц, хөх хослолоор гангарсан байв.
Үдээс хойш нь гүнж Дианагийн дуртай хар-цагаан өнгийг хослуулсан харандаан даашинзаар гоёжээ.
Тэргүүн хатагтайн чамин даашинз нь Gucci брэндийнх бөгөөд дэгжин малгайтай хослуулсан нь английн язгууртан хэв маягт яв цав нийцсэн байв. Уг даашинз 4400 ам.долларын үнэтэй.
Мелания Трампын сүүлд өмссөн цагаан даашинзыг хэвлэлийнхэн онцолж гүнж Дианагийн ижил загварын даашинз, жүжигчин Одри Хепбернийн My Fair Lady кинонд Элайза Дүлиттлийнх дүрд хувирахдаа өмссөнтэй ижил гэж байсан бол нөгөө хэсэг нь Холливүүдийн од Кэйт Уйнслетийн Титаник кинонд өмссөнтэй ижил гэхчилэн онцолж байлаа.
Сэтгэгдэл байхгүй байна.