Ж.Батзандангийн ээлжит попролт савнаасаа хальчихлаа
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны гэргий Б.Булганы захидал өчигдрөөс олонд ил болж дуулиан дагуулж эхэллээ.Тодруулбал, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж түүний захидал байгааг дурдаж байсан болохоос бус хэнд хаяглсан тухайг нь олонд ил болгоогүй. Гэтэл өнгөрсөн даваа гарагт УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болднар Үндэсний олон нийтийн телевизэд ярилцлагад орсныхоо маргааш нь Б.Булганы захидлыг ил болгож олон ч таамагийг нийгэмд шидчихэв.
Хамгийн хачирхалтай нь Б.Булганы Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон төрийн гурван өндөрлөгт хаягласан гэх түүний захидлын он сар огноо нь маш их зөрүүтэй байсан нь олныг төөрөгдөлд оруулж захидал үнэн эсэхэд эргэлзэхэд хүргэсэн билээ.
Тухайлбал, Б.Булганы захидлын он сар, огноо нь2015 онытавдугаарсарын 15-нд гэж бичигдсэн байв. Гэтэл түүний захидлын огноо, он сарыг өдрөөр нь хөөгөөд үзвэл тухайн үед Хуульзүй,дотоодхэргийнсайдаар Д.Дорлигжав ажиллаж байсан гэх он цаг тооллын бичээс гарч ирж байна. Гэтэл яагаад Ж.Батзандан,Л.Болд нар Ц.Нямдоржид хаягласан Б.Булганы захидал хэмээн олон нийтэд тараах болов. Үүгээр ч зогсохгүй тухайн он жилүүдэд ямар, ямар хүмүүс төрийн гурван өндөрлөг байсныг хүн бүхэн мэдах атал тэд нэр төртэй хүний үхлээр шоудаж нийгмийг донсолгож буй нь ирэх оны сонгуулийнхаа гарааг эхэлсэн нь харамсалтай.
Өөрөөр хэлбэл, тэд С.Зориг агсны үхлийг сонгуулийнхаа пайз болгож иргэдийн тархийг угааж ээлжит попролтоо хийж буй нь олны дургүйцлийг хүргэв. Попрох дуртай гишүүдийн үг иргэд олон түмэнд таалагддаг ч үнэн эсэх нь эргэлзээтэй байдаг нь нууц биш. Тиймээс л ард олныхоо сэтгэхүйгээр тоглож дахин УИХ-д сонгогдох алхамаа хийж буй тэдний энэ удаагийн попролт хэрээс хэтэрсэн үйлдэл болчихоод байна даа.
Эх сурвалж: Erennews.mn