Б.Булганы Ц.Нямдоржид хандаж бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна
С.Зориг агсны хэргийн цорын ганц гэрч болох Б.Булган сэжигтэн, яллагдагчаар татагдаж, цагдан хоригдож байхдаа Хууль зүй, дотоод хэргийн сайдад хандаж захидал бичиж байжээ. Уг захидал нь нууцын зэрэглэлд хамааралтай байсан тул олон нийтэд ил болгох боломжгүй гэж байсан. Харин хэргийн зарим хэсэг нууцаас гарсан тул Б.Булганы Ц.Нямдорж сайдад бичсэн захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН, ХУУЛЬ ЗҮЙН САЙД Ц.НЯМДОРЖ ТАНАА
Банзрагч овогтой Булган би С.Зориг гишүүнтэй амьдарч байхад 1998 онд манай гэрт аймшгийн хүн амины хэрэг гарсныг Монгол даяараа мэдэж байгаа. Энэ хэрэг гарсан 1998 оны 10 дугаар сарын 2-ны шөнөөс авахуулаад намайг байцааж, ам зураг гаргуулж, мөн 14 хоног хорьж байсан. Энэ бүх үйл ажиллагааг би зөв гэж бодож, Ажлын хэсгийг дуудах бүрт цаг хугацаанд нь ирж, чадах ядахаараа тусалж, энэ хэрэг илэрнэ гэдэгт дандаа итгэл төгс явж ирсэн билээ.
2015 оны 11 дүгээр сарын 13-нд намайг Тагнуулын Ерөнхий газар дээр 8 цагт ирээрэй гэсэн. Би өглөө нь ирээд, орой нь хоригдсон. Энэ удаад мөрдөн байцаагч нар нь Эрүүгийн хууль болон хүний эрхийг маш их зөрчсөн.
1937 онд миний өвөө Ц.Тамжав нь Бүх цэргийн яамны Санхүүгийн албаны дарга байхдаа хэлмэгдэж, цаазлуулсан ба 1964 онд цагаатгагдсан билээ. Тэр үеийн архивын баримтуудаас харахад, хэлмэгдсэн хүмүүс хэргээ зөвшөөрч, гарын үсэг зурсан байдаг. Энэ нь тэднийг ар гэр, эхнэр хүүхдээр нь барьцаалсан гэдэг юм билээ. Одоо миний охинтой уулзана гэдэг нь надад дарамт шахалт үзүүлж байгаа хандлага гэдэг сэтгэл надад төрж байна.
Миний хань С.Зориг нь 1990 онд найз нөхдийн хамт ардчилсан өөрчлөлтийн төлөө тэмцэхдээ хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгэм байгуулах гэж зүтгэсэн. Иймээс 1937 он Монголд эргэн ирэхгүй гэдэгт би гүнээ итгэж байна.
Би энэ захидлыг бичихдээ,
Захидал бичсэн Б.Булган
Би "Улсын нууц задруулахгүй гэсэн бичигт гарын үсэг зурсан тул энэ захидлын хуулбарыг төрийн нууцад нэвтрэх эрхтэй Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд:
Сэтгэгдэл байхгүй байна.