40 настай Ж.Торнтон дахин нэг жил тоглоно
Манай гаригийн шайбтай хоккейн хамгийн хүчирхэг лиг болох Хойд Америкийн ҮХЛ (NHL)-н 2018-2019 оны улирал өндөрлөөд хэдхэн хонож байна. Энэ өдрүүдэд багууд ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруулж, солилцоо наймаанд анхаарлаа хандуулан ажиллаж байгаа. Тэгвэл лигийн хүчирхэг багуудын нэг Сан-Хосе Шаркс багийн ахмад төвийн тоглогч Ж.Торнтон багтаа үлдэж дахин нэг жил тоглоно гэдгээ мэдэгдэв. Ж.Торнтон багтайгаа дахин нэг жилийн гэрээ байгуулснаар лигийн ахмад тоглогчдын нэг болж байна.
Лигт тоглож буй хамгийн ахмад тоглогчид:
- Здено Хара: 42 нас, Бостон Брюинс баг. 2020 онд гэрээ нь дуусна.
- Мэтт Куллен: 42 нас. Питтсбург Пингвинс баг. Гэрээ дууссан.
- Роберто Люнго: 40 нас, Флорида Пантерс баг. 2022 онд гэрээ нь дуусна.
- Жой Торнтон: 40 нас. Сан-Хосе Шаркс баг. Гэрээ нь дууссан.
- Патрик Марло: 39 нас. Торонто Мейпл Лифс баг. 2020 онд гэрээ нь дуусна.
- Крис Куниц: 39 нас. Чикаго Блэйкхаукс баг. Гэрээ нь дууссан.
- Никлас Кронвал: 38 нас, Детройт Ред Уингс баг. Гэрээ нь дууссан.
- Крэйг Андерсон: 38 нас. Оттава Сенаторс баг. 2020 онд гэрээ нь дуусна.
- Рон Хэйнсей: 38 нас. Торонто Мейпл Лифс баг. Гэрээ нь дууссан.
- Брүүкс Орпик: 38 нас. Вашингтон Капиталс баг. Гэрээ нь дууссан.
- Мэтт Хендрикс: 38 нас. Анахайм Дакс баг. Гэрээ нь дууссан.
Б.БЯМБАБАЯР
Эх сурвалж: News.mn
Сэтгэгдэл байхгүй байна.