К.Энтони: Би шоконд орсон
Хойд Америкийн НБА-д олон хүнийг гайхашруулсан, алмайруулсан солилцоо, наймаанууд явагдаж байна. Тухайлбал, Миами Хит багийн ахлагч, энэ цаг үеийн НБА-н шилдэг хамгаалагч Д.Уэйдийн шилжилтийн талаар 2003 оны драфтын анги жав К.Энтони ийн сэтгэгдлээ илэрхийлжээ. К.Энтони хэлэхдээ "би шоконд орсон. Би түүнийг Миами Хит багийг орхиж Чикаго Буллс багт очсон гэдэгт итгэж чадахгүй байна” гэжээ. Үнэхээр ч 34 настай ахмад хамгаалагч Д.Уэйд мэргэжлийн карьераа 2003 онд Миами Хит багаас эхлүүлж байсан. Мөн тэр Миами Хит багийн хамтаар НБА-н аваргын цомыг 3-нтаа өргөсөн. Үүнээс гадна НБА-н финалын үнэ цэнэтэй тоглогчоор 2006 онд шалгарч, Бүх-Оддын тоглолтонд 12 удаа оролцож, НБА-н Бүх-Оддын тоглолтын үнэ цэнэтэй тоглогчоор 2010 онд тодорч байсан. Энэ бүгдийг тэр төрөлх Миами Хит багийнхаа хамтаар хүртсэн. Ийнхүү Д.Уэйд төрөлх багаа орхиж нарлаг Флорида мужаас хойд нутгийн Иллиной мужид ирлээ. Тэр Чикаго Буллс багтай 2 жилийн 47.5 сая ам.долларын гэрээ байгуулжээ. Чикаго Буллс баг энэ зун Д.Уэйдээс гадна Р.Лопес, Р.Рондо нарын тоглогчдыг өөрийн болгоод байна.
Сэтгэгдэл байхгүй байна.