М.ЭНХСАЙХАНЫ ПОПУЛИЗМ
2011 оны 5 дугаар сарын 10 нд Сайншанд- Баруун Урт-Хөөт-Чойбалсан чиглэлд шинэ төмөр замын ТЭЗҮ батлагдаж суурь бүтцийн ажлыг хугацаа хожиж яаралтай эхлүүлэхээр яам шийдсэний дагуу Монголын компаниуд өөрийн хөрөнгө зардлаар хэсэг хэсгээр нь хуваан авсан газартаа улаан шугам тавьж хөрс хуулалтын ажил эхлүүлсэн юмаа.
Тэгээд цааших гарах нэмэлт зардлууд болон өмнө гаргасан мөнгийг огт шийдэхгүй орхисон. Шалтгаан нь ойлгомжгүй, Алтанхуягийн Засаг мөнгө өгөөгүй ! Эх оронч санаачлага гарган өөрийн боломжоор ажлаа эхлүүлсэн 8 компанид илт хохиролтой нөхцөл үүссэн . Тэд заргалдаад л байсан одоо яасан юм бол ? Харин Засгийн газраас 200 сая доллар гаргаж Гансүхийн засгийн үед барьсан MCS компани эхлүүлсэн Солонгосын "самсунг” компаний( германы дойчэ банн хяналт тавьсан ) төмөр замын баганат суурь бүтэц өөр юм шүү. !!! Харамсалтай нь Алтанхуягийн Засаг нэмэлт санхүүжилт гаргаагүй, Яамны олж ирсэн 600 сая долларыг ажил гүйцэтгэхээр зарцуулах боломж өгөөгүй. Энхсайханы ” овоолсон шороо” гэдэг трэнд үг буруу бас нэг улстөрч "овойж оцойх” гээд нөгөөгөө дарсан улстөр юм шүү.
Улс мөнгөтэй болно бий болгосон санхүүгийн боломжоо зөв ашиглаж эхэлж байгаа энэ үед тэр шороо гаргасан замаар л шинэ төмөр зам баригдана. Монгол Улс өөр өөр олон гарцаар нүүрс болон бусад баялгаа тээвэрлэнэ.Энхсайхны мэрийгээд байгаа ганц Хятадаар / замын үүдээр/ гарахаар үйлээ үзэхээ болино. Мань мэтийн тэнэг хүртэл ойлгоод байхад улстөр хийж попорч хэрэггүй. Уучлалт гуйгаад сайхан хамтарч ажиллаач Чи ! Монгол чам шиг сайн мэргэжилтнээр дутна. Харин улстөр нь арай л явцгүй болж.
ЭХ СУРВАЛЖ:Дашпүрэв Пүрэвбаатар
Сэтгэгдэл байхгүй байна.