Жорлонгүй гудамж өөрөө “жорлон” болдог буюу сүлжээ дэлгүүрийн "хатуурхал"

0

Жорлонгүй гудамж өөрөө “жорлон” болдог буюу сүлжээ дэлгүүрийн "хатуурхал"

Өнгөрсөн жилийн наймдугаар сарын сүүлчээс  CU гэсэн хаяг хаа сайгүй харагдаж эхэлсэн. Энэ "CU” гэдэг нь олон улсын сүлжээ конвениенс дэлгүүрийн нэр бөгөөд дэлхий нийтэд 13000 гаруй салбартай,  БНСУ-ын конвениенс дэлгүүрийн салбарт тэргүүлэгч гэсэн мэдээлэл түгж байсан билээ. 

Нээлт энэ тэр нь ч сүртэй болж, Шангри-Ла Улаанбаатар зочид буудалд албан ёсны нээлтийн арга хэмжээгээ зохион байгуулж байв. "Энэхүү сүлжээ нь Улаанбаатар хотын төвд өнгө үзэмж нэмсэн, залуусын очиж үйлчлүүлэх дуртай, хамгийн шинэлэг үйлчилгээ бүхий газруудын нэг болж үүд хаалгаа нээж байна”  гэж  тухайн үедээ мэдэгдэж байсан.

Зөвхөн конвениенс дэлгүүрийн үйлчилгээг үзүүлээд зогсохгүй, Улаанбаатар хотын оршин суугч та шөнийн цагаар аюулд өртөж, тусламж хэрэгтэй болсон тохиолдолд өөртөө хамгийн ойр байрлах "CU” сүлжээ дэлгүүрт очиж биечилсэн хамгаалалт, тусламж авч болно, мөн хүссэн бүхэнд үнэгүй үйлчлэх боломжтой ариун цэврийн шаардлага хангасан бие засах газартай гэхчлэн гэгээн цагаан мэдээгээр дүүрэн үйл ажиллагаагаа эхэлж байсан санагдана.

Түүнээс хойш харин нэг жил өнгөрөхөд энэ илэрхийлэл хэвээрээ юу гэдгийг хэлж эс мэднэ. Тэр бүхний зарим нь цаг хугацааны явцад бүдгэрч бүүдийсэн байж мэднэ. Юутай ч үг үйлдэл хоёр  нь зөрсөн нэгэн тохиолыг санаж байна. 

CU-гийн анхны зургаан салбарын нэгтэй нэгэн дээвэр дор орших завшаан тохиожээ.  Хоол унд холдож, ходоод хоржигноод эхлэх үед гараад өөрийгөө божийлгох боломжийг өгдөгт нь талархалтай ханддаг.

Гэхдээ  шүүмжлэлтэй хандах зүйл бий.  "16 нас хүрээгүй хүүхдэд бэлэн гоймонгоор үйлчлэхгүй" гэсэн анхааруулгыг цагаан дээр хараар хэвлэж, хана туурган дээрээ наасан хэрнээ  сурагчийн формтой жаахан охин бэлэн гоймонгоор үйлчлээд сууж байгаа харагдсан. Өдөр тутмын нэгэн сонинд хоол судлалын эмч Монголын ирээдүй үеийн эрүүл мэндэд CU мэтийн сүлжээ хоолны газрууд заналхийлж байгаа тухай дурдсан байсныг санаж байна. Эмч мэргэжилтнүүд 16 нас хүрээгүй хүүхдийн ходоод бэлэн гоймонг боловсруулах чадваргүй байдаг гэдгийг анхааруулж байгаа билээ.

За яахав, энэ бүхэн тэр мэргэжлийн байгууллагуудын шийдэх асуудал биз гээд орхиё. Харин тус сүлжээ дэлгүүрүүдийн нөгөө хүссэн хүн бүхэнд үйлчилнэ гээд байсан бие засах газар нь хязгаарлалттай болчихсон байна гэнэ. Зөвхөн CU-гаар үйлчлүүлсэн хүн л бие засах газарт  нь орох боломжтой, үйлчлүүлээгүй бол цаашаа.  Ийм зохицуулалттай болжээ. Энэ талаар иргэд гомдол мэдүүлж байна билээ.

Үүнийг байгууллагын дотоод журмын асуудал гэж ойлгож болох ч бас төрийн байгууллагаас гаргасан нийтлэг дүрэм журам гэж бий.

Тухайлбал, Нийслэлд худалдаа үйлчилгээ эрхлэх нийтлэг журмын 8.1.5-д худалдаа, үйлчилгээний газар нь нийтийн бие засах газар, ариун цэврийн өрөөгөөр иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх үүрэгтэй гэж заасан. Усыг нь уувал ёсыг нь дагадаг жишгээр нэгэнт л худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа бол энэ журмыг дагаж мөрдөх учиртай.

Гэтэл иргэдийг үйлчлүүлсэн, үйлчлүүлээгүй гэдгээр нь ялгаж салгаж хандаж байгаа нь шударга явдал лав биш байх. "Хааны албанаас хасны алба” гэж үг бий. Өөрөөр хэлбэл биеэ хөнгөлөх нь хүний биологийн үйл явц. Энэ үйл явц зарим үед эзэн хүндээ захирагдаж үл дийлдэнэ. Гудамжинд явж байхад гэнэт гэдэс эвгүйрхвэл ойр байгаа бие засах газрыг бараадахаас өөр сонголт байхгүй шүү дээ. Ийм сандарсан нэгэн ороод ирэхэд та манайхаар үйлчлүүлээгүй гээд жорлонгийнхоо хаалгыг  тасхийтэл хаавал тэр бүдүүлэг хэрнээ хүнлэг бус хандлага болж таарна.

Худалдаа үйлчилгээ, иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг аливаа байгууллагын бие засах газар олон нийтэд нээлттэй, төвөггүй байх учиртай.  Энэ бол үйлчилгээний бас нэг хэсэг.  Улаанбаатарын гудамж бүрд  нийтийн бие засах газар одоогоор лав үгүй. Байсан ч хаяг тэмдэглээгүй.  Ямар сайндаа 2017 оны тавдугаар сард зохиогдсон бүх нийтийн марафоны үеэр гадаадын хоёр иргэн Хотын захиргааны байрны өмнөх мод руу морь харсан шалтгаанаа "ОО” олдоогүй хэмээн тайлбарлаж монголчуудаас уучлалт гуйж байхав. Ерөөс  жорлонгүй гудамж өөрөө жорлон болдогийг санах хэрэгтэй.

Г.Тулга

Эх сурвалж: zaluu.com


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex