Улсын цол авсан хоёр бөхөөс допинг илэрсэн гэв үү
Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс Үндэсний их баяр наадмаар бөхчүүдээс авсан допингийн шинжилгээний хариу гарсан хэмээн мэдэгдлээ. Улмаар бөхчүүдээс авсан шинжилгээний хариуг Баяр наадмыг зохион байгуулах хороонд хүргүүлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг шинжилгээгээр хоёр бөхөөс допинг илэрсэн хэмээн мэдээлж байна. Гэвч одоогоор тэдний нэрийг ихэд нууцалж, зарлахгүй байгаа гэнэ.
Хуулийн дагуу шинжилгээний хариуг Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хороо зарлах ёстой байдаг аж. Харин өнөөдрийг хүртэл ийнхүү нууцалж байгаа нь анхаарал татаж байна.