Хятад түгшүүрийн улаан дохиог асаажээ
Баасан гарагт "Lekima” далайн шуурга Хятадын зүүн эргийн Жөжян мужийг чиглэн урагшилсантай холбоотойгоор тус улсын Цаг уурын байгууллага тухайн бүс нутагт түгшүүрийн улаан дохиог асаажээ.
Орон нутгийн эрх баригчдын мэдээлснээр, Тайвань дахь бүх нислэгүүдийг цуцалж, худалдаа үйлчилгээ, бизнесийн байгууллагууд хаалгаа барьсан байна. Мөн Хөх мөрний бүс нутаг, Шанхайн иргэдэд анхааруулга өгчээ.
2014 оноос хойш БНХАУ-ыг дайран өнгөрөх хамгийн хүчтэй далайн шуурга энэ болж магадгүй байна. Далайн шуурга бямба гарагийн үүрээр их газрыг дайрч, хойд зүг рүү эргэх төлөвтэй байна гэж Хятадын Үндэсний цаг уурын төвөөс /NMC/ мэдээлжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.