Томуугийн цартахал нь дахин дэгдэх нь тодорхой учир бэлэн байдлыг хангуулна
Манайд хүйтний улирал эхэлж, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар ямар зөвлөмж гаргасан байгаа талаар
ДЭМБ-ын Номхон Далайн Баруун бүсийн мэргэжилтэн Др.Масай дараах мэдээллийг өглөө.
2009 онд дэлхийд гарсан томуугийн цартахлын дэгдэлтээс хойш 10 жил өнгөрч байгаа учраас их онцлог хурал боллоо. Томуугийн эсрэг ямар арга хэмжээг яаж авах уу, ер нь тогтолцоогоо яаж бэхжүүлэх үү гэх мэтчилэн олон асуудлыг хэлэлцэж ярилцсан.
Зөвлөмжүүдийн хувьд сайн ярилцаж санал нэгдэв. Хуралдсан бид юун дээр санал нэгдсэн бэ гэвэл томуугийн цартахал дахин дэгдэх нь гарцаагүй. Хамгийн гол нь хэзээ, ямар цар хүрээтэй байх вэ гэдэг нь тодорхойгүй болохоос дахин сэргэн дэгдэх магадлал өндөр байна. Тийм болохоор бид үндэсний томуугийн эсрэг тогтолцоогоо маш сайн бэхжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл, хаа хаанаа бэлэн байдлыг сайн хангуулах хэрэгтэй байна. Үүнээс гадна бүс нутаг болон дэлхий дахины хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой гэж үзсэн. Эрүүл мэндийн мэдээллийг оновчтой сайн цуглуулж, цаг тухайд нь шийдвэр гаргах ёстой гэдгийг онцлон тэмдэглэлээ. Ямар ямар мэдээлэл цуглуулах вэ гэдгээ энэ хурал зөвлөгөөнөөр тодорхой ярилцсан.





Сэтгэгдэл байхгүй байна.