Н.Мадуро ОХУ-ыг зорино гэдгээ мэдэгджээ
Ойрын цагуудад ОХУ-г зорьж, тус улсын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар төлөвлөж байгаагаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ.
"Бидний нөхөр, Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахаар өнөөдөр орой би ОХУ-д албан ёсны айлчлал хийнэ” хэмээн тэрбээр "Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
Айлчлалын үеэр Н.Мадуро мөн Оросын бизнес эрхлэгчидтэй уулзана гэдгээ мэдэгджээ. Валдай клубын хуралдааны үеэр В.Путин Венесуэл, Казахстан, Филиппиний ерөнхийлөгчидтэй уулзана хэмээн ОХУ-ын Төрийн тэргүүний хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков өмнө нь мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл байхгүй байна.