Ж.Болтон ирэх долоо хоногт Оросын төлөөлөгчидтэй уулзана
ОХУ-ын төлөөлөгчид ирэх долоо хоногт Швейцарьт АНУ-ын төрийн тэргүүний үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонтой уулзана гэж ОХУ-ын ерөнхийлөгчийн хэвлэлийн албаны дарга Дмитрий Песков мэдэгджээ.
Ж.Болтон болон Оросын төлөөлөгчдийн хийхээр товлосон уулзалт нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар энэ зун Хельсинки хотод уулзсанаас хойш хоёр улсын төлөөлөгчдийн хийх анхны уулзалт болох юм.
"Ж.Болтон үндэсний аюулгүй байдлын хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр Женев хотод Израиль болон Украины албаны хүмүүстэй уулзахын сацуу Оросын үндэсний аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгчтэй уулзана” гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Сара Сандерс хэлсэн байна.