Дуучин Г.Эрдэнэчимэг “Эхийн дуу”-гаараа үзэгч, фэнүүдтэйгээ “уулзлаа”
Одоогоос яг 10 жилийн өмнө дуучин Самандын Жавхлан, "Шуранхай”-н Эрдэнэчимэгтэй хамт амьдарч байна гэсэн монголчуудын анхаарлыг татсан билээ. Хоёр од нэг тогоонд багтдаггүй гэлцдэг. Харин нийтийн дууны ханхүү, "Шуранхай” хамтлагийн мисс бүсгүй хоёр хамт амьдарсан 10 жилдээ, хазгай гишгэж хэл амны бай болсонгүй. Бөхийн өргөөг долоо найман өдөр торохгүй дүүргэдэг дуучин С.Жавхлан УИХ-ын гишүүн болж, уртын дууч бүсгүй дөрвөн хүүхэд төрүүлж Алдарт эхийн одон зүүхээр боллоо.С.Жавхлан, Г.Эрдэнэчимэг хоёр 2013 онд хамтдаа "Хар хархан харц” дуу дуулсан нь Монголоос "ютүб”-эд хамгийн их үзсэн дуу болж билээ. Тэр клипэндээ хоёр том охиноо тоглуулсан билээ.









Сэтгэгдэл байхгүй байна.