Шинэ парламентын үзэсгэлэнт гэргийтэй 10 түшээ

2

Г.Тэмүүлэн: УИХ-д анх удаа сонгогдоод байгаа. "ГОК"-ийн Ч.Ганзоригийн ууган хүү. Гэргий С.Энхзул нь "Ханбүргэдэй" их дэлгүүрийн захирлын охин. Брэнд дэлгүүртэйн хувиар гоёж гангалах тал дээр цаг үетэйгээ нийцдэг. Ихэр хүүхэд төрүүлсэн. 

 Н.Номтойбаяр:Улиран сонгогдож чадсан "МАК"-ийн отгон хүү туршлагатай улс төрч болж байгаа. Гэргий нь Мандхай хэмээх бүсгүй бий. Хөөрхөн сайхнаараа алдартай. Нийт гурван хүүхэд төрүүлсний хоёр нь Н.Номтойбаярынх. Н.Номтойбаяр "Киви" хамтлагийн Агийтай хос машинтай давхих болсон. Аль ч бүсгүйтэйгээ алхсан түүний гэргий хамгийн үзэсгэлэнтэй нь байх төлөвтэй.

А.Сүхбат: Аваргын анхны улс төрийн он жилүүд. Гэргий Н.Гарамханд нь гимнастикийн тамирчин байсан, уран нугараач шиг уян хатан гоолиг бүсгүй. Насны хувьд харьцангуй залуу. Фитнесс ажилуулдаг тул бусдаас нэг алхмын урд гоо сайхнаа хадгалж байгаа.

С.Бямбацогт: Улс төрчийн хувьд хэдийнэ хашир туршлагатай болсон. Гэргий Ганцэцэг нь үе үеийн парламентын он жилүүдэд сайхнаараа гайхагдсаар ирсэн. Өндөр мэдрэмжтэй, ёслол төгөлдөр, хээнцэр байдлаа үргэлж хадгалдаг.

О.Содбилэг:"ГОК"-ын Ш.Отгонбилэг агсны хүү улиран сонгогдсон. Гэргий нь брэнд хатагтай гэж нэрлэгддэг Э.Туул. Төрийн хүлээн авалт, баяр ёслолыг өнгөлж хувцаслалтын зэрэг зиндааг илэрхийлдэг. Хамгийн загварлаг нь ч гэж хэлж болно.

С.Жавхлан: Дуучны хувьд өөлөх юмгүй С.Жавхлан анх удаа УИХ-д ороод байгаа. Гэргий Эрдэнэчимэг нь уртын дууч, "Шуранхай" хамтлагт байсныг уншигчид мэднэ. Бас оюутан байхдаа мисс болж байсан гэдэг. Үндэсний хувцасны өөрийн нэрийн урлантай Г.Эрдэнэчимэг нүүрээ будаад нөгөө хувцасаа өмсөхөд хаа ч гологдохгүй. Харин оо энгэсэг химийн бүтээгдэхүүнийг хүүхдүүддээ хүртэл хорьдог нөхөр нь зөвшөөрөх болов уу?

Л.Болд: Туршлагатай улс төрч. Гэргий О.Нямцэцэг нь нэг үе загвар өмсөж байсан. Залуухан гоолиг гэргийгээ шаардлагатай онц чухал үед л гэрээсээ гаргаж хамт явдаг. Залуу бүсгүй гэхэд даруухан цэгцтэй төлөв байдал нь олны хүндлэлийг хүлээдэг.

Н.Учрал: "Их засаг"-ийн Н.Ням-Осорын хүү аавын хүрээгүй өндөрлөгт хүрсэн. Гэргий Ч.Сэлэнгэ нь үе тэнгийн номын мөр хөөсөн бүсгүй. Тэднийг залуу сайхан хос гэдэг. Үнэхээр маргаангүй байгаа биз?

Д.Сумьяабазар:Мисс Ч.Мичидмаа нөхрөө дахин ирэх 4 жилд чимнэ. Нас хэдий явсан ч гоолиг сайхан хэвээрээ. Одоогоор парламентад үлдээд буй цорын ганц мисс, загварын тайзтай хамааралтай гэргий. Төрөлхийн сайхан дээр мэргэжлийн туршлага нэмэгдэхээр мэдээж давуу тал болно.

Сү.Батболд:Туршлагатай улс төрч, Ерөнхий сайд ч байсан Сү.Батболдын гэргий Х.Отгонтуяа бүх цаг үеийн хамгийн дэгжин төрийн түшээгийн гэргий байсан. Хойшдоо ч байх нь. Өвөрмөц бор арьс, ихэмсэг хээнцэр төрх байдал нь залуу охидыг атаархуулдаг. Гоо үзэсгэлэн бол гоё сайхан хийгээд зан характер өөрийгөө илэрхийлэх илэрхийлэмжийн нийлэмж. Тэр бүхэн түүнд бий.

Э.Эгдэрмаа

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

2 сэтгэгдэл
Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex