Д.Трамп: АНУ зөрчлийг хүсэхгүй байгаа хэдий ч ашиг сонирхлоо хамгаална

1

 

Д.Трамп: АНУ зөрчлийг хүсэхгүй байгаа хэдий ч ашиг сонирхлоо хамгаална

 

АНУ бусад улс оронтой зөрчилдөхийг хүсэхгүй байгаа хэдий ч би Америкийн ашиг сонирхлыг эргэлзээгүйгээр хамгаална гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мягмар гарагт НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр мэдэгджээ. 

 

"Намайг сонгогдсоноос хойш агуу зэвсэгт хүчнийг дахин бий болгохын тулд 2.5 их наяд ам.долларыг зориулсан. Энэхүү хүчийг ашиглах шаардлага хэзээ ч үүсэхгүй хэмээн найдаж байна” гэж Д.Трамп хэлсэн байна.

"Бид энх тайван, хамтын ажиллагаа, бүгдэд ашигтай байдлыг хүсдэг хэдий ч Америкийн ашиг сонирхлыг хамгаалах болно" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч хэлээд, дэлхийд хамгийн их аюул занал учруулж буй орноор Ираныг нэрлэсэн байна.

Иран улс ард иргэдээ хавчиж, зөрчил болон терроризмыг хөөрөгдөж байна хэмээн тэрбээр нэмж хэлжээ. Түүнчлэн энэ байдал цаашид үргэлжилсээр байвал тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг хэвээр байлгаад зогсохгүй улам чангатгах болно гэжээ.

Гэсэн хэдий ч АНУ-ын Ерөнхийлөгч дипломат ажиллагаа явуулах боломжийг нээлттэй үлдээж, Америкийн зарим дайсан одоо дотны түнш болсныг онцолсон байна.

Мөн Д.Трамп Дэлхийн худалдааны байгууллагад элсэхдээ амласан шинэчлэлүүдээ хэрэгжүүлэхгүй байна хэмээн БНХАУ-ыг шүүмжлээд, америкчууд Хятад улстай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа хэмээн хэлжээ.

"Хоёр оронд харилцан ашигтай хэлэлцээрийг байгуулна хэмээн найдаж байна. Гэхдээ америкчуудад ашиггүй гэрээг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ би тодорхой хэлсэн” гэж АНУ-ын төрийн тэргүүн мэдэгдсэн байна. 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

GREAT LEADER

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex