И.ЭНХЦЭЦЭГ: ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДҮҮГИЙН МИНЬ АМИНД ХҮРСЭН

4

 

 

 

2019 оны наймдугаар сарын 03-ны өдөр Ховд аймгийн харьяат иргэн И.Цогтбаяр гаднаа харагдах олон тооны хөхөрсөн бяцарсан, хавдсан шархтай амиа алджээ. Түүний амиа алдсан шалтгаанд цагдаагийн алба хаагчид буруутай гэж ар гэрийнхэн нь үзэж байна.

 

Хэргийг тодруулбал, талийгаач долоодугаар сарын 29-ны өдөр согтуу байсан тул цагдаагийн байгууллагын "Эрүүлжүүлэх байр"-нд хүргэгдэн хоножээ. Харин маргааш нь буюу 30-ны өдөр "Эрүүлжүүлэх байр"-наас гарч, эрүүгийн мөрдөгч н.Номунтөгөлдөрийг даган цагдаагийн байгууллагын нэгэн өрөөнд орж, 40 орчим минут байсан нь үүдний камерын бичлэгт үлджээ. Ингээд цагдаагийн байрнаас гарч, зам руу явж байгаагаар бичлэг дууссан байна. Цагдаагийн байгууллагын бүх өрөө камертай боловч зөвхөн талийгаачийн орсон өрөөний камер тухайн үед бичлэг хийгээгүй байжээ.

Ингээд долоодугаар сарын 31-ны өдөр талийгаач дүүгийнхээ дэлгүүрт ирж, "эм авах мөнгө авсан" нь дэлгүүрийн бичлэгт үлдсэн байна. Тухайн бичлэгт талийгаач арайхийн алхаж байгаа, хөлөө арай ядан зөөж байгаа нь бичигдсэн байна. Үүнээс хойш буюу долоодугаар сарын 1, 2-ны өдрүүдэд найзынхаа гэрт зовиурлаж байгаад 3-ны өдөр амиа алджээ. Энэ үедээ тэрбээр эгчийнхээ охинд болон найз нартаа "Номунтөгөлдөр, Ариунбат, Батмөнх, нэрийг нь мэдэхгүй бас нэг цагдаа нар зодсон. Бүсэлхийнээс доош өшиглөсөн болохоор алхаж явж чадахгүй байна, дотор муухайраад ус ууж, хоол унд идэж чадахгүй байна" гэдгээ хэлжээ.

И.ЭНХЦЭЦЭГ: ЦАГДААГИЙН АЛБА ХААГЧИД ДҮҮГИЙН МИНЬ АМИНД ХҮРСЭН

 Талийгаачийг амьсгал хурааснаас хоёр хоногийн дараа буюу наймдугаар сарын 5-ны өдөр задлан шинжилгээнд оруулсан бөгөөд 20 хоногийн дотор гарах учиртай хариу хоёр сарын дараа буюу аравдугаар сарын 1-ний өдөр гарчээ. Уг хариунд "Мохоо зүйлээр цохисноос шарх үүссэн. Үхлийн шалтгаан нь архины хордлого. Гадны нөлөөгүй" гэсэн дүгнэлт гарчээ. Тиймээс ар гэрийнхэн нь гомдолтой байгаагаа илэрхийлэн олон нийтэд хандахаар манай редакцид ирсэн юм. Ар гэрийнхэн нь цагдаагийн байгууллагад хандахаас гадна, "цагдаа цагдаагаа хаацайлсан шийдвэр гаргаж магадгүй" хэмээн хардаж АТГ-т ч өргөдлөө өгсөн байна. Гэвч хэрэг шалгах үйл явц маш удаан, шалгаж байгаа эсэх нь ч тодорхойгүй байгаа аж.

 

Харин талийгаачийг зодсон, магадгүй үхэлд хүргэсэн хэрэгт холбогдсон цагдаагийн алба хаагч нар өнөөдөр хэвийн ажлаа хийгээд явж байгаа юм байна.

 

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

4 сэтгэгдэл
:

эрүүл ухаантай хэн ч харсан зодуулж л үхсэн байна ш тэ

:

Oodgui erchuud negiigee niilj zoddog hogiin garuud , mongol er hunii judag baihgui boljee.

:

medeej tsagdaagiin buruug shuux emneleg shuuxiin bux baiguullaga umuurun xamgaaldag yum uxsenii xoxi geed toodoggui yumdaa

:

Эрийн муу цагдаа нар хүн алж ханахгүй юм да. Эрүүлжүүлэх гэж нэг шорон байна. Хүнийг архины хордлогоос сэргийлж эрүүл болгох үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг, зорилго бүхий байгууллага байтал цагдаа нэртэй новшнууд хүн зодож бах таваа хангах газар болгосон байдаг. Яг хэрэгтэй цагт, хэрэгтэй камерийнх нь бичлэг алга болдог моод Монголд л байх юм аа.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex