Борис Жонсон Brexit-ийн асуудлаар Дээд шүүхэд хандахаар төлөвлөж байна

0

 

Борис Жонсон Brexit-ийн асуудлаар Дээд шүүхэд хандахаар төлөвлөж байна

 

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон тус улсыг 10 дугаар сарын 31-ний дотор Европын Холбооноос /ЕХ/ гаргахын тулд Дээд шүүхэд хандахаар төлөвлөж байна.

 

Brexit-ийг 2020 оны нэгдүгээр сарын 31 хүртэл гурван сараар хойшлуулах хүссэн захидлыг Брюссельд бичихээс зайлсхийхийн тулд Их Британийн сайд нарын танхимын тэргүүн давж заалдах шатны дээд шүүхэд очиход бэлэн байна гэж  "Daily Telegraph” сонинд тус улсын Засгийн газар дахь эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ.

Өнгөрсөн долоо хоногт сөрөг хүчнийхний шахалтаар баталсан хууль түүнийг ийм зүйл хийхэд хүргэжээ. Уг хуульд зааснаар, хэрэв 10 дугаар сарын 19 гэхэд Brexit-ийн нөхцөлийн талаар ЕХ-той тохиролцоонд хүрч чадахгүй бол Засгийн газрын тэргүүн хугацааг нь хойшлуулахыг шаардах үүрэг хүлээх ёстой аж. Харин Жонсон хугацааг хойшлуулахыг хүссэний оронд "үхсэн нь дээр” гэж нэг бус удаа мэдэгдсэн байна.

Дээд шүүх Жонсоны талд орно гэсэн баталгаа байхгүй бөгөөд ялангуяа парламентын чуулганыг таван долоо хоногоор зогсоох шийдвэрийг нь саяхан шүүхээс хууль бус гэж үзсэнийг харгалзвал ийм баталгаа байхгүй байна. 

Их Британи ЕХ-ны бүрэлдэхүүнээс гарах хүсэлтээ захидлаар гаргаснаас хойш хоёр жилийн дараа буюу 2019 оны гуравдугаар сарын 29-нд тус холбооноос гарах ёстой байв. Гэвч тус улсын парламентын Нийтийн танхим Brexit-ийн нөхцөлийн талаарх Тереза Мэй тэргүүтэй Засгийн газрын ЕХ-той байгуулсан гэрээний төслийг гурван ч удаа дэмжээгүй билээ. Үүнтэй холбоотойгоор ЕХ Brexit-ийг эхлээд дөрөв эсвэл тавдугаар сард, харин дараа нь 10 дугаар сарын 31-нд болгож хойшлуулахыг зөвшөөрсөн бол Т.Мэй мухардмал байдлаас гаргаж чадаагүйтэй холбоотойгоор огцрохоос аргагүйд хүрсэн. Түүний оронд сонгогдсон Б.Жонсон Brexit-ийн хугацааг дахин хойшлуулах хүсэлтийг тавихгүй бөгөөд хэрэв шаардлагатай бол гэрээ байгуулахгүйгээр 10 дугаар сарын 31-ны дотор ЕХ-г орхино гэж мэдэгдсээр байгаа юм. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex