АНУ Хятадын компаниудад хориг арга хэмжээ авна
АНУ-ын Худалдааны яам БНХАУ-ын 28 компанийг уйгаруудын байдалтай холбоотойгоор хоригийн жагсаалтад оруулахаар болсон байна. Энэ тухай АНУ-ын Улсын бүртгэлийн газрын /Америкийн Засгийн газрын албан ёсны баримт бичгийн/ цахим хуудсанд мэдээлжээ.
"Засгийн газраас эдгээр 28 байгууллагыг АНУ-ын гадаад бодлогын ашиг сонирхолтой зөрчилдсөн үйл ажиллагаа явуулдаг гэж тодорхойлсон. Энэ байгууллагууд Шинжаан Уйгарын өөртөө засах орны уйгар, казах болон лалын шашинт бусад үндэстний цөөнхийн эсрэг Хятад улсын явуулж буй хүний эрхийг зөрчсөн үйл ажиллагаанд оролцсон. Тус байгууллагууд бүгд Хятадын нутаг дэвсгэрт оршдог” гэж мэдэгдэлд дурдсан байна.
Хятадын байгууллагуудтай холбоотой объектуудын экспорт, реэкспорт буюу дамжуулсан экспортод хязгаарлалт тавих бөгөөд хоригт мөн экспортын тусгай зөвшөөрөл олгохгүй байх талаар тусгажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.