Хятадын компаниудын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг АНУ-д уриалжээ
Хятадын компаниудын эсрэг авсан хориг арга хэмжээг цуцлахыг тус улсын Худалдааны яам АНУ-д уриалаад, компаниудынхаа эрх ашгийг хамгаалахын тулд шаардлагатай бүх арга хэмжээг авна гэж мэдэгджээ.
АНУ-ын Засгийн газар лалын шашинт цөөнхтэй зүй бус харьцаж байгаатай холбогдуулан Хятадын хиймэл оюун ухааны салбарын тэргүүлэх компаниудыг даваа гарагт худалдааны хар жагсаалтад оруулжээ. Вашингтон хотноо худалдааны өндөр түвшний хэлэлцээ эхлэхийн өмнө уг шийдвэрийг гаргасан нь хурцадмал байдлыг улам даамжруулж магадгүй байна.
Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцохоо зогсоож, Шинжааны асуудлаар хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй байхыг Худалдааны яам АНУ-д уриалсан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.