Хятадын оюутнуудыг АНУ-д суралцахыг урьжээ
Худалдаа, эдийн засгийн асуудлаархи БНХАУ, АНУ-ын өндөр түвшний яриа хэлэлцээ өндөрлөсний дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэтэй уулзжээ.
БНХАУ-ын оюутнуудыг АНУ-д ирж суралцахыг урьж байна гэж БНХАУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн төлөөлөлтэй хийсэн хэвлэлийн хурлын үеэр Трамп мэдэгдсэн байна.
Дэлхийн өнцөг булан бүрийн авьяаслаг залуус АНУ-ын олон сайхан их сургууль болон коллежид суралцдаг бөгөөд Хятадын оюутнууд ч үүнд багтдаг гэж тэрбээр мэдэгдсэн аж.