Цэц худал мэдэгдэл гаргасан уу

0

Цэц худал мэдэгдэл гаргасан уу

Монгол Улсын ҮХЦ-ийн дарга Д.Одбаяр өнгөрсөн долоо хоногт бэлгийн дарамт учруулсан хэргээр хэргээр буруутгагдаж БНСУ-д баривчлагдсан ч халдашгүй дархан эрхтэй гэдэг үндэслэлээр суллагдсан. Харин өчигдөр Д.Одбаярыг  Индонезээс Инчоны олон улсын нисэх буудал дээр газардсан даруйд нь цагдаа нар байцаахаар саатуулсан байна. Улмаар түүнийг арван хоногийн хугацаанд БНСУ-ын хилээр гарахыг хоригложээ.

Тэгвэл өнгөрсөн долоо хоногт асуудлыг яригдаж эхлэхтэй зэрэгцэн Үндсэн хуулийн цэц мэдэгдэл гаргасан. Уг мэдэгдэлд "Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр тэргүүтэй төлөөлөгчид Бүгд Найрамдах Индонези Улсад болох Үндсэн хуулийн шүүх,түүнтэй адилтгах байгууллагуудын Азийн нийгэмлэгийн Удирдах зөвлөлийн хуралд оролцохоор  БНСУ-аар дамжин зорчиж явсан юм.
Уг нислэгийн үеэр Үндсэн хуулийн цэцийн даргын арын эгнээнд сууж явсан  нэгэн Монгол иргэний гаргасан  байж болзошгүй үйлдлийг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн даргад хамаатуулах гэж оролдсон байна. Иймд Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр уг асуудлаар холбогдох байгууллагад хандсан болно.
Үндсэн хуулийн цэцийн даргатай холбоотой дээрх мэдээлэл нь үнэн бодит байдал огт нийцэхгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна" гэсэн байна.
Цэц ийнхүү тэргүүнээ өмгөөлсөн. Гэтэл хойно нь сууж явсан хүнийг бус Цэцийн дарга Д.Одбаярыг БНСУ-ын цагдаагийн газраас шалгаж, хилийн хориг тавилаа. Тэгэхээр хуулийн дагуу шалгагдаж тогтоогдоогүй асуудалд Цэц яаран худал мэдэгдэл гаргасан уу гэх асуулт урган гарна. 
Монгол Улсын улсын цаазын дээд байгууллага. Цэцийн дээр хөх тэнгэр бий гэх уриа маягийн үгийг сонссон л биз. Гэвч тус байгууллагаас эрхэм хайрт даргаа өмгөөлж хамгаалахаар худал мэдэгдэл гаргасан уу гэх асуудал анхаарал татаж байна.
 
П.Гоо

Эх сурвалж: Оlloo.mn


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.