Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг Солонгосоос гарахыг хориглолоо
Индонезиэс өчигдөр Солонгост газардсан Үндсэн хуулийн Цэцийн дарга Д.Одбаярыг онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэргээр тус улсын хууль, хяналтынхан байцааж, шалгасан. Түүнийг байцаалт 11 цаг орчим үргэлжилж, өнгөрсөн шөнийн 01:00 цагийн үед дуусчээ. Улмаар 10 хоног тус улсаас гарахыг хориглож, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болсон байна. Мөн тэрбээр эхэндээ бүгдийг үгүйсгэж байсан ч байцаалтын явцад зарим нэг буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрсөн гэдгийг албан ёсны эх сурвалжууд мэдээлжээ. Гэхдээ яг ямар үйлдлээ хүлээн зөвшөөрсөн талаар тодорхой мэдээлэл өгөөгүй байна.
Д.Одбаярыг мөрдөн байцаалтнаас гарч ирэх үеэр маш олон хэвлэлүүд цугларсан байсан бөгөөд сэтгүүлчид түүнээс "Та үнэхээр онгоцны үйлчлэгч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн үү", "Та болж буй үйл явдлын талаар юу гэж бодож байна" гэж асуухад ямар нэгэн хариулт хэлээгүй аж.
Харин түүнтэй хамт явсан А-ийн хувьд түүнийг баривчлах шийдвэр гарчихсан, БНСУ-ын хилээр орж ирсэн даруйд баривчлан саатуулж, мөрдөн байцаах ажиллагааг эхлүүлэх аж. БНСУ-ын зүгээс энэ хэрэг дээр Сөүл дэх Монгол Улсын элчин сайдын яамтай хамтран ажиллахаар болжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.