УИХ-ын гишүүд мөрийтэй тоглосон эсэхийг мэдээлнэ
Авлигатай тэмцэх газраас сар тутам зохион байгуулдаг хэвлэлийн хурал өнөөдөр /2019.11.11/ 11.00 цагт болно.
Энэ хэвлэлийн хурлаар прокуророос өгсөн зөвшөөрлийн дагуу олны анхаарлыг татсан зарим хэргийн талаарх мэдээлэл өгөх юм байна. Тухайлбал бүрэн эрхээ түдгэлзүүлсэн 17 шүүгч, мөнгө угаасан 8 гишүүн, мөрийтэй тоглосон УИХ-ын гишүүд, Дорлигжавын 4 сая долларын асуудал, УИХ-ын гишүүн асан Ч.Сайханбилэг хилээр гарсан эсэх асуудалд албаны хүмүүс хариулт өгөх аж.
Мөн допинг хэрэглэсэн бөхчүүдийн шинжилгээтэй холбоотой асуудлыг шалгуулахаар АТГ-т шилжүүлээд буй. Энэхүү асуудлын шалгалтын талаар мэдээллэх юм байна.
Г.Сүрэн
Сэтгэгдэл байхгүй байна.