С.Эрдэнэ намын даргаасаа огцрохгүй бол Ардчилсан намыг шинээр байгуулна гэв

3

С.Эрдэнэ намын даргаасаа огцрохгүй бол Ардчилсан намыг шинээр байгуулна гэв

 

АН-ын Шинэчлэлийн залуус, 21 аймаг, есөн дүүргийн АН-ын гишүүдийн зүгээс намынхаа дарга С.Эрдэнэд шаардлага хүргүүлж буй талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

 

Энэ үеэр АН-ын дарга С.Эрдэнийг 2019 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдрөөс өмнө өөрийн хүсэлтээр намын даргаас огцорч, түүнийгээ олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлахыг шаардаж буйг гишүүдийн төлөөлөл хэлэв. 

Хэрэв уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөн, гишүүд, дэмжигчид нэгдэн Ардчилсан намыг шинээр байгуулахаа мэдэгдсэн юм. 

 
гэрэл зургийг MPA.mn

Учир нь "Ардчилсан намын шинэчлэлийн хөдөлгөөнөөс намын удирдлагуудад улс төрийн удаа дараагийн алдаатай шийдвэрүүдээ эргэн харж засах шаардлагуудыг 2019 оны гуравдугаар сараас эхлэн хэвлэлийн хурал, зөвлөгөөн, намын гишүүдийн хэлэлцүүлэг хийж хүргүүлсэн.

Гэтэл АН-ын дарга С.Эрдэнэ шаардлагыг тоохгүйгээр барахгүй намын гишүүдээ цагдаа шүүхэд өгч, хэрэг үүсгүүлэн дарамталж, улмаар шударга гишүүдээ ардчилсан намаас хөөх зэрэг үйлдлүүдээ үргэлжлүүлэн хийсээр байна. Ийм хүн АН-ын дарга байх ёсгүй" гэж АН-ын Шинэчлэлийн хөдөлгөөний тэргүүн П.Галиндав хэлэв. 

 
гэрэл зургийг MPA.mn

Дархан-Уул аймгийн АН-ын гишүүн н.Алтанцэцэг "Би ардчилсан хувьсгалыг хийхэд оролцож байсан. 30 жилийн өмнө ардчилсан хувьсгал хийхдээ хүний эрх, эрх чөлөө, хувийн өмч нээлттэй бие даасан бодлогыг түүчээлэн авч ирэхийн төлөө тэмцэж байлаа.

Гэтэл өнөөдрийн энэ нийгэм олигархуудаар дүүрч, ардчиллыг уландаа гишгэсэн, ядуурал, архидалт бий болсон, Ардчилсан нам нь МАНАН бүлэглэлийн гарт орсон нийгэм болсон явдалд их харамсаж байна. Мөн намын гишүүдийг дүрмийн бус аргаар хөөж, сольж байгаа нь АН-ын мянга мянган гишүүдийн итгэлийг алдсан хэрэг тул С.Эрдэнэ даргыг өөрийн хүсэлтээр огцрохыг шаардаж байна" гэв. 

 
 

Говь-Алтай аймгийн АН-ын гишүүн н.Хурцгэрэл "Энэ хүнд удирдагчид байх ёстой наад захын биеэ авч явах байдал, харилцааны соёл, ёс зүй алга. Энэ хүн удирдагч биш бөгөөд намаа толгойлж бүтээн байгуулалт хийн, улс орныхоо төлөө явах хүн биш болохыг би өнгөрсөн бүх зүйлээс нь харлаа. Хүмүүс энэ нам шиг хэрэггүй нам байхгүй гэж одоо ярьж байна. Иймд энэ хүнийг яаралтай огцрохыг шаардаж байна” гэв.

"С.ЭРДЭНЭ УИХ-ЫН СОНГУУЛЬД НЭР ДЭВШИГЧДИЙГ 100 САЯ ТӨГРӨГ ТӨЛӨХИЙГ ТУЛГАСАН"

Өвөрхангай аймгийн АН-ын дэд дарга н.Алтангэрэл "С.Эрдэнэ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг 100 сая төгрөг төлөхийг тулгасан. Өнөөдөр төрийн эрхийг хууль бусаар авахыг завдсан МАН-ын 60 тэрбумын хэрэгт холбогдоод хуулиар шийтгүүлээд байхад энэ бохир схемийг Ардчилан намд хуулбарлан хэрэгжүүлэхээр оруулж ирсэн. Энэ нь Ардчилсан намыг МАНАН бүлэглэлийн сүүлчийн хоргодох байр болгож, олон мянган намын гишүүн, дэмжигчдийн итгэлийг үгүй хийсэн хэрэг болсон” гэв.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

Одоо оюунлаг, ажилдаа эзэн болдог, илүү дутуу улсын мөнгө хумслаад байдаггүй хүмүүсээ дэмжих цаг болсон шүү.

:

ЗӨВ ШИЙДВЭР БАЙНА. ДЭМЖИЖ БАЙНА. ИЙМ МУЛГУУ УДИРДАГЧ ГЭЖ ЯАЖУ БАЙЖ БОЛОХОВ ДЭЭ.

:

oddooo AN, MAN bol ugaasaa bohirdson yalzarsan huuchinsag namuud bolsoon, odooo ard irgediin HK shig hodolgoon yalah heregtei