Боливи Израилтай дипломат харилцаагаа сэргээнэ гэж мэдэгджээ
Боливи улс Израилтай 11 жилийн дараа дипломат харилцаагаа сэргээнэ гэж Боливийн Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Карен Лонгарик пүрэв гарагт мэдэгджээ.
2009 онд Израил Газын зурваст цохилт өгсөнтэй холбогдуулан тухайн үед Боливийн Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Эво Моралес Израил улстай дипломат харилцаагаа таслах шийдвэрийг гаргажээ. К.Лонгарикийн мэдэгдлийг Израилын Гадаад хэргийн сайд Израил Кац сайшаасан байна.
Өнгөрсөн 10 дугаар сард Э.Моралесийг Боливийн Ерөнхийлөгчөөр дөрөв дэх удаагаа улиран сонгогдсоныг эсэргүүцэгчид жагсаал цуглаан өрнүүлсний улмаас тэрбээр энэ сарын 10-нд огцорч буйгаа мэдэгдэж, орогнол хүсэн Мексикийг зорьжээ.
Энэ явдлын дараа Боливийн Сенатын танхимын хоёрдугаар дэд дарга Жанин Аньес өөрийгөө Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр зарласан байна.
Сэтгэгдэл байхгүй байна.