АНУ-ын баталсан хуулийг Хятадын хөгжлийг хязгаарлахад чиглэсэн хэмээн шүүмжилжээ
БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс дэх ардчилал ба хүний эрхийн тухай хуульд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсэг зурсныг Хонконг дахь Төв ардын засгийн газрын харилцаа холбооны асуудал хариуцсан хэрэг эрхлэх газар эрс шүүмжилжээ.
"Хятадын хөгжлийг хязгаарлах зорилгоор Хонконгийн тогтвортой байдлыг алдагдуулах нь энэ актын гол зорилго юм. АНУ хэд хэдэн удаа айлган сүрдүүлсэн үйлдэл гаргаж буйтай холбоотойгоор бид энэ үйлдлийг ихээхэн жигшин зэвүүцэж, зэмлэн буруушааж байгаагаа илэрхийлж байна” хэмээн мэдэгдэлд дурджээ.
"Америкийн улс төрчдийн санаа бодол Хонконгт тогтвортой байдлыг алдагдуулж, Хятадын эсрэг үйл ажиллагаа явуулж, гал дээр тос нэмэхийг оролдож буй эмх замбараагүй байдалд өдөөн турхирагчид болон буй хэт давруу үзэлтнүүд, босогчдыг дэмжихэд оршиж байна. Вашингтоны зааврыг дагаж буй Америкийн тал болон Хонконгийн сөрөг хүчний хэд хэдэн улс төрч Хонконгийн хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг хамгаалах Хятадын хатуу шийдвэр, "нэг улс-хоёр систем” зарчмыг хэрэгжүүлэх тууштай хүсэл зориг, үндэсний бүрэн эрхт байдал, хөгжлийн аюулгүй байдал, ашиг сонирхлоо хамгаалах арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх чадварыг дутуу үнэлэх ёсгүй” хэмээн хэрэг эрхлэх газрын мэдэгдэлд мөн тэмдэглэсэн байна.
Сэтгэгдэл байхгүй байна.