Хонконгийн Засгийн газрын цогцолбор энэ долоо хоногийг дуустал хааллтай байна

1

 

 

Олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөсөнтэй холбоотойгоор аюулгүй байдлыг хангах үүднээс Хонконгийн Засгийн газрын цогцолборыг энэ долоо хоногийг дуустал хаахаар шийджээ. Энэ тухай Хятадын засаг захиргааны тусгай бүсийн Засгийн газар мэдээлсэн байна.

 

Хонконгийн төвд орших Адмиралти дүүрэгт ажилладаг төрийн албан хаагчдад ажилдаа ирэхгүй байхыг тушаажээ. Мөн уг дүүрэгтэй ижил нэртэй метроны станцыг хаасан байна.

Лхагва гарагт хэдэн арван мянган жагсагч Засгийн газрын цогцолборыг бүслэн хааж, үйл ажиллагаа нь саатуулжээ. Адмиралти дүүргийн бүх замын хөдөлгөөн хаагдаж, хэд хэдэн банкны салбарууд, худалдааны цэгүүд, албан газрууд хаалгаа барьсан байна.

Лхагва гарагт болсон жагсаалын үеэр цагдаа нар Хууль тогтоох зөвлөлийн ордон руу дайран орохыг оролдсон жагсагчдын эсрэг нулимс асгаруулагч хий, резинэн сум хэрэглэжээ. Жагсагчид болон цагдаа нарын хоооронд болсон мөргөлдөөний үеэр 70 гаруй хүн бэртсэн байна. Хонконгийн эрх баригчид эмх замбараагүй байдал дэгдээснийг буруушаажээ.

Олон мянган хүнийг хамарсан эсэргүүцлийн ажиллагаа өрнөх болсны шалтгаан нь гэмт хэргийн сэжигтнийг эх газрын Хятадад шилжүүлэн өгөх механизмыг бүрдүүлэх боломж олгох хуулийн төслийг Хонконгийн эрх баригчид дэмжих оролдлого хийж буйтай холбоотой юм.

Уг хуулийн төсөл нь Хонконгийн онцгой статус болон "нэг улс-хоёр тогтолцоо” томьёололтой зөрчилдөж байгаа бөгөөд ардчилсан эрх, эрх чөлөөнд аюул учруулж байна гэж сөрөг хүчнийхэн үзэж байгаа аж. Өнгөрсөн ням гарагт тэд сүүлийн жилүүдэд болсон жагсаалуудаас хамгийн томоохон буюу 1 сая хүртэл хүн оролцсон эсэргүүцлийн ажиллагаа зохион байгуулсан байна.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

Bolj bn kong kong yls hujaa novshnroos tysda yls shu de

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex