Бөхчүүдийн допингийн шинжилгээтэй холбоотойгоор ХОЁР ЭМЧИЙГ шалгаж эхэлжээ
Авлигатай тэмцэх газраас Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны удирдлага бүхий зарим хүмүүст хэрэг бүртгэл нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа талаар бид өмнө мэдээлж байсан.
Тодруулбал, АТГ нэр бүхий бөхчүүдийн гомдлоор Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн төрөлд тав болон түүнээс дээш давж шөвгөрсөн 16 бөхөөс сэргээшийн шинжилгээний сорьц авах ажлын хэсэгт ажиллаж байсан албан тушаалтнууд шинжилгээний сорьцыг өөрчлөх, итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний хариуг хууль бусаар өөрчилж, олон нийтэд худал мэдээлэл тараах замаар албаны үүрэг, эрх мэдлээ урвуулан их хэмжээний хахууль авсан байж болзошгүй гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа юм.
Сүүлийн 10 жилийн байдлаар буюу 2009-2019 оны наадамд шөвгөрсөн 192 бөх (Давхардсан тоогоор) байгаа аж. Давхардалгүйгээр улсын цолтой нийт 109 бөхийг энэхүү хэрэгт холбогдуулан шалгаж, тэдний допингийн шинжилгээний хариуг Дэлхийн допингийн эсрэг төвийн БНСУ дахь итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээтэй харьцуулан шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.
Шалгалтын явцад, бөхчүүдийн допингийн шинжилгээний хариуг сольдог байж болзошгүй нөхцөл байдал илэрсэн ба шинжилгээний хариуг сольж өгснийхөө төлөө авлига авсан байж болзошгүй хоёр эмчийг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэх мэдээлэл байна.
Хууль, хяналтын байгууллагын мэдээлснээр бол сүүлийн 10 жилийн хугацаан дахь допингийн шинжилгээ өгсөн, авсан асуудлыг судална гэхээр багагүй хугацаа шаардагдах бололтой. Допингийн эсрэг үндэсний төвийн албан ёсны мэдээллээр бол 2002 оноос хойшхи хугацаанд дараах 28 бөх допингийн эсрэг зөрчил гаргаж, ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээж байжээ.
1. 2002 он: А.Сүхбат /анаболик стероид/
2. 2003 он: Д.Батбаяр /анаболик стероид/
3. 2004 он: Д.Мягмарсүрэн /анаболик стероид/
4. 2004 он: Г.Ганхуяг /анаболик стероид/
5. 2006 он: Д.Рагчаа /анаболик стероид/
6. 2006 он: Г.Эрхэмбаяр /анаболик стероид/
7. 2009 он: Ц.Сумъяабэйс /анаболик стероид/
8. 2009 он: Б.Соронзонболд /дексаметазон/
9. 2011 он: Г.Алтангэрэл /анаболик стероид/
10. 2011 он: Ц.Цогбаяр /анаболик стероид/
11. 2012 он: Х.Мөнхбаатар /анаболик стероид/
12. 2012 он: Б.Сугаржаргал /анаболик стероид/
13. 2014 он: Б.Суманчулуун /анаболик стероид/
14. 2014 он: Н.Адъяабат /анаболик стероид/
15. 2016 он: Б.Баатарцол
16. 2016 он: Б.Ганзориг
17. 2017 он: Ө.Бат-Орших
18. 2017 он: Б.Пүрэвсайхан
19. 2017 он: Э.Даш
20. 2017 он: Б.Номиндалай
21. 2017 он: С.Майнбар
22. 2018 он: Б.Соронзонболд
23. 2018 он: Б.Гончигтавхай
24. 2018 он: Н.Ганбаатар
25. 2018 он: А.Цацабшир
26. 2018 он: Ц.Бямба-Очир
27. 2019 он: Э.Оюунболд
28. 2019 он: Д.Цэрэнтогтох
Сэтгэгдэл байхгүй байна.