Оны онцлох тамирчид: Соронзонболдын Батцэцэг
Тэрбээр үүгээр ч зогсохгүй "Будапешт-2013” ДАШТ-ий мөнгөн медальт, ”Казань-2013” дэлхийн оюутан залуучуудын "Универсиад-2013” наадмын аварга, Азийн АШТ-ий алт, мөнгөн медальт, Иван Ярыгиний "Алтан Гранпри” болон Польшийн нээлттэй тэмцээний хошой аварга, "Mongolia Open” ОУТ-ий дөрөв, Монгол Улсын долоон удаагийн аварга болсон бахархам амжилтын эзэн билээ. Түүний энэхүү байгуулсан гавъяаг үнэлж Монголын төр Хөдөлмөрийн баатар цол олгосон байдаг. Соронзонболдын Батцэцэг маань энэ жил Казахстаны Нур-Султанд болсон ДАШТ-ээс манайхны гурав дахь хүрэл медалийн эзэн болж, олимпийн эрх авчирсан юм. Ингэснээр С.Батцэцэг баатар маань манай чөлөөт бөхийнхөнөөс ДАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль хүртсэн анхны, дөрвөн медаль (Нөгөө нь гавьят тамирчин О.Насанбураа) хүртсэн хоёр дахь тамирчин болж байна.
Дэлхийн дэвжээнд долоо дахь удаагаа зодоглосон тэрбээр Нур-Султаны дэвжээнд эхний даваанд Узбекистаны Нулифар Гадаеваг цэвэр, 1/8 шигшээд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын дөрвөн удаагийн аварга Латвийн Анастасья Григорьеваг 6:0-ээр тус тус ялсан. Харин шөвгийн наймд дэлхийн болон Европын аварга Шведийн Женни Франссонд цаг дуусахтай зэрэгцэн 5:6-гаар харамсалтай ялагдсан билээ. Тэгвэл дагах барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Францын Кумба Ларрокыг оноогоор цэвэр (12:2) ялснаар Токиогийн олимпийн наадмын эрхээ авсан. Хүрэл медалийн төлөөх барилдаанд ДАШТ-ий алт, хүрэл, ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт Украиныг Алла Черкасоваг 2:2-оор ялж, "бөмбөрцөг”-ийн хүчтэн гэдгээ тод томруунаар харууллаа. Одоо түүнд Токиогийн олимпод зодоглох чин хүсэл бий. Нэгдүгээр сарын 2-нд эхлэх чөлөөт бөхийн УАШТ бүх тамирчдын хувьд тун хариуцлагатай тэмцээн болно. С.Батцэцэг аваргадаа амжилт хүсэн ерөөе Би
Дархан хилийнхээ сүлдэт баганыг
Дэлхийд тамгалсан цэрэг
Дайчин Монгол бүсгүйн цустайгаа
Дэвжээнд баталсан тамирчин
Би
Олон аваргууд эгнэн жагссан
Олимпийн наадамд эмээж явсангүй
Бөмбөрцөгийн хүчтэнүүд хуран чуулсан
Бөхийн дэвжээнд сүрдэж байсангүй
Яагаад гэвэл
Цус минь Цэвэр болохоор
Яс минь Халх болохоор
Нутаг минь Хашаат болохоор
Овог минь Монгол болохоор
Би бахархдаг юм
Би биширдэг юм
Түүхэнд үлдэх анхны медаль авчирлаа гэж онгироогүй
Түмэн олны итгэлийг хөсөрдүүлж сагсуураагүй
Учир нь Би эх орондоо тангараг өргөсөн цэрэг
Удам минь Монголдоо л үлдэх охин үр нь
Тийм ээ Би Монголын тамирчин
Сэтгэгдэл байхгүй байна.