Т.Оюун-Эрдэнэ “Буэнос-Айрес-2018” олимпийн анхны хүрэл медальтан болов

0

 

"Буэнос-Айрес-2018” залуучуудын зуны III олимпийн наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 65 кг-ын жинд төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийн тамирчин Тамирын Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртэв. Тэрбээр Аргентиний нийслэлд Монголын тамирчдын дөрөв дэх (Э.Энхмаа буудлагын холимог багийн төрөлд алт, Г.Тэмүүжин, Л.Сосорбарам жүдо бөхийн төрөлд мөнгөн медаль хүртсэн) медалийг авчираад зогсохгүй чөлөөт бөхийнхөнөөс залуучуудын олимпоос дараалан медаль хүртсэн амжилтын буухиаг үргэлжлүүллээ. Чөлөөт бөхийн тамирчдаас Б.Батцэцэг "Сингапур-2010”-аас алт, Б.Дөлгөөн "Наньжин-2014”-өөс мөнгөн медаль хүртэж байсан бол Т.Оюун-Эрдэнэ Буэнос-Айрест хүрэл медалийн эзэн болов. Түүнчлэн энэ нь чөлөөт бөх төдийгүй Монголын тамирчдаас залуучуудын олимпийн наадмаас хүртсэн анхны хүрэл медаль болж байна.
Тэрбээр Буэнос-Айресийн дэвжээнд нийт таван барилдаан хийж медаль хүртсэн бөгөөд хэсгийн барилдаанд Мексикийн Сандра Елена Менчаса, Кубын Камила Рамиресийг тус бүр цэвэр, Румыний Амина Роксана Капезаныг 4:2-оор ялсан ч энэ жилийн өсвөр үеийн ДАШТ-ий мөнгөн медальт БНХАУ-ын Зоу Шинруд оноогоор цэвэр ялагдсан. Тэгвэл хүрэл медалийн төлөөх барилдаанд энэ жилийн өсвөр үеийн Африкийн наадам болон тивийн аварга Нигерийн Сунмисола Балогуныг оноогоор цэвэр (15:4) ялснаар шагналын тавцанд зогссон юм.

ТАМИРЫН ОЮУН-ЭРДЭНЭ
2001 оны долдугаар сарын 4-нд Улаанбаатар хотод төрсөн. 2015 онд спортын мастер Г.Пүрэвбаатар агсны удирдлага дор чөлөөт бөхийн спортоор анх хичээллэсэн. Өдгөө "Хангайн хүчтэн” клубт ОУХМ Д.Гомбодоржийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базаадаг. Төрөлжсөн сургалттай Биеийн тамир, спортын дунд сургуулийг энэ жил төгссөн.

АМЖИЛТ
2017 он: "Монгол туургатан” хүүхдийн спортын наадмын алт
2018 он: Өсвөр үеийн УАШТ-ий алт
- Залуучуудын УАШТ-ий мөнгө
- Ч.Дамдиншаравын нэрэмжит ОУТ-ий мөнгө
- Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex