Өдөр бүр өргөст хэмх идэх шалтгаанууд

0

Өдөр бүр өргөст хэмх идэх шалтгаанууд

Эрүүл байхыг хүсч, бие организмдаа анхаармаар байгаач, чухам хаанаас эхлэх, яахаа мэдэхгүй байна уу? Тийм бол айл бүрийн гал тогоонд байдаг өргөст хэмх танд тус болно. Үнэхээр энэхүү түгээмэл, өргөн хэрэглээний ногоо нь өөртөө гайхалтай олон ач тус, ид шидийг агуулж байдаг бөгөөд ямар ч ногоотой харьцуулашгүйгээр хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлэх аж. Одоо хамтдаа чухам ямар байдлаар эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг мэдэж авцгаая.

Чихрийн шижин өвчинтэй тэмцэнэ

Өргөст хэмхний хэрэглээ нь нойр булчирхайг өдөөдөг бөгөөд инсулин үйлдвэрлэдэг. Энэхүү ногоо нь чихрийн шижин өвчтэй хүмүүст ашигтай бодис агуулдаг. Тиймээс тус төрлийн өвчтэй хүмүүсийг өдөр бүр өргөст хэмх идэж байхыг зөвлөдөг байна.

Бөөрний эрүүл мэндэд тустай

Энэхүү хүнсний ногоо нь шээсний хүчлийн хэмжээг бууруулж, улмаар бөөрний үйл ажиллагааг илүү хялбар болгож ирдэг аж.

Булчингийн өвдөлтийг намдаана

Өргөст хэмхэнд агуулагдах олон тооны витамин, эрдэс бодисууд нь үе мөч, булчинд мэдрэгдэх өвдөлтийг намдаана.

Үс болон хумсыг бат бөх болгоно

Өргөст хэмхэнд цахиурын агууламж өндөр учир таны хумс, үсийг бат бөх болгох төдийгүй эрүүл гялалзсан болгоно.

Амны эвгүй үнэрийг арилгана

Өргөст хэмхэнд агуулагдах их хэмжээний шингэн нь амны хөндийг тань цэвэрлэж, эвгүй үнэрийг арилгана. Хэрэв таны амнаас таагүй үнэр гараад байвал ганц ширхэг өргөст хэмх идчих. Тэгээд л асуудал шийдэгдэнэ.

Даралтыг тогтворжуулна

Энэхүү ногоо нь цусны даралтыг тогтворжуулж, барьж байдаг болохыг олон эмч нар батласан билээ. Тийм ч учраас даралт нь өндөр хүмүүст өргөст хэмх идэхийг зөвлөдөг.

Хорт хавдартай тэмцэнэ

Хорт хавдрын эстэй хүчтэй тэмцэж, хэдэн төрлийн хавдар үүсэхээс сэргийлдэг ногоо юу гээч? Мэдээж өргөст хэмх. Тиймээс эрүүл мэндээ хамгаалахын тулд өргөст хэмх идэж байгаарай.

Нүдний эрүүл мэндэд тустай

Хэрэв таны нүд хавдсан, нүдэн доогуур тань хар хүрээ татсан бол нимгэн хэрчсэн өргөст хэмх нүдэн дээрээ тавьчих. Ингээд хэсэг амарсны дараа таны нүд тайвширч, загатнах, улайлт, хар хүрээ зэрэг нэг дор алга болсон байх болно.

Жингээ хасахад тусална

Өргөст хэмх таныг жингээ хасахад тусална гэдгийг та ч бас мэднэ биз дээ. Энэхүү ногоо нь шингэн ихээр агуулдаг учир идсэний дараа цатгалан мэдрэмж төрүүлэх төдийгүй хоол боловсруулах системийг дэмждэг.

Витамины ундарга

Өргөст хэмхэнд А, В, С витамин агуулагддаг бөгөөд энэ нь танд эрч хүч, дархлаа өгөх болно. Бууцай, лууван, өргөст хэмх ашиглан шинэхэн шахсан жүүс бэлтгэж ууж байгаарай.

Биеэс хорт бодисыг гадагшлуулна

Тус ногоо нь биеэс хорт бодис гадагшлуулахад тусална. Та энэхүү ногоогоор төрөл бүрийн шүүс бэлтгэж уугаад л, биеэ цэвэрлэж чадна.

Холестрины түвшинг бууруулна

Өргөст хэмхэнд агуулагдах нэгдлүүд нь муу холестрины түвшинг бууруулж, зүрх судасны үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэх юм.


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.