“Хьюндэй моторс”-т ямар хариуцлага тооцох вэ, О.Магнай даргаа
"Хьюндэй моторс” компани 2014 оны 09 дүгээр
сарын 17-ны өдөр зарим телевизийн бизнес мэдээгээр "Соната 8 автомашиныг
худалдаж авбал дугаарын хязгаарлалтад хамаарахгүй” гэсэн утгатай
сурталчилгааг олон нийтэд түгээсэн нь нэлээд шуугиан дэгдээлээ. Тэр ч
бүү хэл нэгэн цагт буруу рультэй машиныг жагсаалтаас хасах тухай ярьж
байсан хотын дарга Э.Бат-Үүлийн бизнес ч хэмээн хардаж үзэв.
Харин ""Хьюндэй моторс” компани нийслэлийн нутаг дэвсгэрт нийтээр дагаж мөрдөж буй дээрх зохицуулалтыг үгүйсгэж байгаа мэт үйлчлүүлэгчдээ эргэлзээнд оруулсан, олон нийтийг төөрөгдүүлсэн хариуцлагагүй сурталчилгааг телевизүүдээр цацсанд харамсч байна. Тиймээс тус компани нийгмийн хариуцлагаа ухамсарлаж шударга өрсөлдөөний зарчмаа дээдэлж олон нийтийн төөрөгдлийг нэн даруй арилгахыг үүгээр мэдэгдье” мэдэгдлийг албаны зүгээс өгчээ.
Тэр ч бүү хэл "О.Магнай дарга аа Зар сур¬талчилгааны тухай хуулийг ноцтой зөрчсөн нэгэн компанид хариуцлага тооцож өгөхийг олон нийт танаас хүсч байна” гэсэн байна лээ. Мэдээжийн хэрэг "Хьюндэй моторс” нь төрийн өмнөөс дур мэдэн авирлаж, бизнестээ хэт их улайрсан байдал нь хуулийг ноцтой зөрчсэн хэрэг болно. Тэгэхээр энэ байгууллагад томоохон хариуцлага ногдох нь гарцаагүй.
Тодруулбал, тус компани энэ онд шинээр орж ирсэн тансаг зэрэглэлийн гэх тодотголтой "Соната-8” маркийн автомашиныг худалдаж ав¬сан иргэдэд "дугаарын хяз¬гаарлалт үйлчлэхгүй” гэх хүн үнэмшмээргүй зар сурталчилгааг явуулж иргэдийг төөрөгдөлд оруулсан. Тэр ч бүү хэл тус компани руу утасдвал "Шинэ загварын "Соната-8” автомашин худалдаж авсан хүмүүст дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй байхаар зохицуулах боломж байгаа. Бид дугаарын хязгаарлалтад өртөхгүй байх гарц болон зохицуулалтыг нь хийчихсэн. Тиймээс та үнэхээр машин худалдаж авах гэж байгаа бол даруйхан бидэнтэй ирж уулзаарай” гэсэн тайлбарыг өгсөн байгаа юм.
А.Гал
Сэтгэгдэл байхгүй байна.