Хятад улс дотооддоо үйлдэвлэрсэн нисэх онгоц тээгчийг зэвсэглэлдээ оруулжээ

3

 

 

БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийн Тэнгисийн цэргийн хүчин /ТЦХ/ дотооддоо үйлдвэрлэсэн нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг мягмар гарагт зэвсэглэлдээ хүлээн авлаа гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдээлжээ.

 

Нисэх онгоц тээгчийг Тэнгисийн цэргийн флотод шилжүүлэн өгөх ёслол Хайнань арлын Санья хотод болсон бөгөөд уг арга хэмжээнд БНХАУ-ын удирдагч, Цэргийн төв зөвлөлийн дарга Си Жиньпин оролцсон байна. Ёслолын ажиллагааны дараа Си Жиньпин хөлөг онгоцыг тойрон явсныхаа дараа тавцангийн нисэх онгоцны нисэгчдийн амьдрал, албатай танилцаж, хөлөг онгоцны бие бүрэлдэхүүнтэй уулзжээ. Тэрбээр мөн хөлөг онгоцны бүртгэлийн дэвтэрт тэмдэглэл үлдээсэн байна.

БНХАУ-ын Цэргийн төв зөвлөлийн орлогч дарга Жан Юся нисэх онгоц тээгч хөлөг онгоцыг Ардын чөлөөлөх армийн ТЦХ-ий зэвсэглэлд хүлээн авсныг баяр ёслолтойгоор мэдэгджээ.

"Шаньдун” гэж нэрлэсэн Хятадын нисэх онгоц тээгч хоёр дахь хөлөг онгоц "Type 001A” нь тус улсын дотоодын үйлдвэрлэлийн анхны хөлөг онгоц бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сард далайд тавьжээ. 2013 онд бүтээж эхэлсэн уг хөлөг онгоцны урт нь 315, өргөн нь 75 метр бөгөөд 70 мянган тонн жинтэй бол дээд хурд нь 31 узел /хөлөг онгоц далайд нэг цагт явах хурдын хэмжээ/ ажээ. Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр, хөлөг онгоцны тавцан дээр "Зянь-15" (J-15) загварын 36 сөнөөгч онгоц байрлуулах боломжтой байна. 

Хятадын нисэх онгоц тээгч анхны хөлөг онгоц болох "Ляонин"-ыг Зөвлөлтийн бүтээж дуусгаагүй "Варяг" хэрэх онгоцонд суурилан бүтээсэн билээ. "Варяг"-ийг тус улс 1998 онд Украинаас худалдан авсан юм. Уг хөлөг онгоцыг нисэх онгоц тээгч болгон хувиргах ажил 2005 онд Хятадын Далянь хотын хөлөг онгоцны үйлдвэрт эхэлсэн бөгөөд тус улсын ТЦХ-ий бүрэлдэхүүнд 2012 оны есдүгээр сард орсон байна. Нисэх онгоц тээгчийг Далянь боомтын онгоцны засварын газар байрладаг мужийн нэрээр "Ляонин” гэж нэрлэжээ.  

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

3 сэтгэгдэл
:

Сайн юмаа. Ядаж сайн хувилж чадаж байна. Монгол дуурайгаад ч хийж чадахгүй.

:

Хятадууд Украйны эдийн засаг мууг нь далимдуулан технологийг нь эзэмшсэн.

:

үйлдэвлэрсэн -гэдэг нь монголоор бол хувилсан гэсэн үг бололтой хятадууд хүний онгоцыг хувилсан гэсэн үг юм байна

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex