Шинэ оноос өмнө өөртөө өгөх амлалт
Шинэ оны эхний өдөр бол таны тэр жилийн хүсэл зорилгодоо хүрэхийн төлөөх анхны алхмаа хийж эхлэх мөч. Тиймээс жилийн сүүлчийн хоногууд үргэлжилж, он солигдоход хуруу дарам өдөр үлдэж байгаа эдгээр өдрүүдэд амжиж чихэнд чинь аминчхан захиас хүргэе. Яг одоо дэвтрээ аваад шинэ оноо надтай хамт төлөвлөөрэй.
Тэмдэглэлийн дэвтрийнхээ шинэ мөрнөөс бичих зорилго:
Жил бүр зорилго тавьдаг ч зориглож хийж байгаагүй, магадгүй хийсэн ч санасандаа хүртэл амжилтанд хүрч чадаагүй тэр зүйлээ бичээрэй. Миний хувьд өнгөрсөн жил шалгалт өгсөн ч хангалттай үр дүнд хүрч чадаагүй IELTS-ийн өндөр оноо авах тухай энэ хэсэгт орууллаа. Миний бодлоор хэлний шалгалтын өндөр оноо авах нь зөвхөн гадаадад сурахаас гадна ажиллаж буй газартаа ч илүү өргөн хүрээнд өсч хөгжих боломжийг нээдэг үр өгөөжтэй зүйл. Харин таны заавал хүрэхийг хүсэж буй, амьдралд тань өөрчлөлт авчрах зүйл юу вэ?
Мөрөөдлөө биелүүлэх мөч
Хүн бүрт мөрөөдөл гэж бий. Багаасаа хөгжимд хайртай байсаар ирсэн миний мөрөөдөл төгөлдөр хуурч болох байсан. Хэдий өөр мэргэжил сонгон ажил амьдралын гараагаа эхлүүлсэн ч олны өмнө хуур эгшиглүүлэн суух тэр зураглалыг сэтгэлдээ төсөөлөх төдийд л хэмжээлшгүй их аз жаргалыг мэдэрдгээ нуух юун. Энэ мэдрэмж оюун бодлоос минь арчигдаж байсан удаа нэгээхэн ч үгүй юм. Сүүлийн гурван жилийн хугацаанд гэрийнхээ аль хэсэгт төгөлдөр хуур байршуулах тухай бодож байгаа ч бодож мөрөөдөхөөс хэтрээгүй гэдгээ сая нэг ухаарлаа. Мөрөөдлөө бодит болгохын төлөө мөрөөдөөд суух биш, үүнийхээ төлөө алхам хийж, алхам алхмаар түүндээ хүрээрэй. Мөрөөдлөө цаасан дээр буулган бичиж, бодит болон биелэх эхлэлийг нь яг одоо тавиарай.
Боломжтой цагийг хүлээх биш, өөрөө боломжийг бий болго
Өнгөрсөн жил 26 нас хүрээд сая Европын орнууд руу аялахдаа ”Юм үзэж нүд тайл, чадах чинээгээрээ аял” гэдэг үгийг ойлгоогүй явснаа ойлгосон юм. Өдийг хүртэл яагаад гадаад ертөнцөд хөл тавиагүй явсан юм бэ гэж өөрөөсөө дахин дахин асуусаар ядаж нэг удаа аялах амлалтыг өгсөн билээ. Миний хувьд ирэх өвлийн хүйтнийг дулаан оронд амрахаар төлөвлөсөн минь амьдралд тодоор үлдэх сайхан мөчүүдийн нэг болон үлдэх нь гарцаагүй. Сур, хөдөрмөрлө, амжилтад хүр, гэхдээ аялж амрах нь таны амьдралын гэгээлэг өнгийг тодруулах болно.
Тэгвэл зорилгодоо хэрхэн хүрэх вэ?
Ингээд ирэх онд хүрэхийг хүсэж буй 3 хүсэл, зорилгоо төлөвлөлөө. Харин одоо үүндээ хэрхэн хүрэхээ бодитоор тооцож, хэрэгжүүлж эхлэх л үлдлээ.
- IELTS-ийн шалгалт өгөх үнэ 581,000₮ төгрөг буюу хагас сая төгрөг.
- Төгөлдөр хуур худалдаж авах үнэ 1,800,000₮
- Гадаадад аялах аяллын үнэ: 7 хоногийн 2,500,000₮
Хүсэл мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд санхүүгийн хувьд багагүй төсөв шаардлагатай юм байна. Гэхдээ санаа зоволтгүй, учир нь бидэнд хангалттай цаг байгаа. Дээрээс нь үүнийг жилийн өмнө тооцож, мэднэ гэдэг сайн хэрэг шүү. Хүслээ биелүүлэх тэр мөчид хүрэхэд туслах хуримтлалаа яг одоо гар утасныхаа смарт банкны аппликэйшнээр нээчихье. Ингэснээр шаардлагатай үе ирэхэд нэг дор их хэмжээний мөнгө хаанаас олох вэ? гэж толгойгоо гашилгах шаардлагагүй, сар бүр тодорхой хэмжээний мөнгийг өөрт дараа болохгүйгээр тогтмол хуримтлуулаад байхад л нэг мэдэхэд хүсч буй хэмжээн дээр нэмээд хүү тооцогдсоноор шаардагдаж байснаас ч их мөнгөн хуримтлалтай болсон байх нь гайхалтай.
Мөрөөдөлдөө хүрэх хамгийн эхний алхам болох хүслийн жагсаалтаа гаргачихлаа. Яаж вэ гэж үү? www.hurimtlal.mn сайт, эсвэл Дижитал банкныхаа "Миний хуримтлал” цэс рүү ороод хүсэж буй зүйлийнхээ нэрийг бичээд, түүндээ хүрэхийн тулд шаардагдах мөнгөн дүнг оруулаарай. Ингэснээр хэр их хугацаанд, сар бүр хичнээн төгрөгийг хуримтлуулах зэрэг шаардлагатай бүхнийг автоматаар тооцоолон бидний өмнөөс гаргаж өгөх болно. Та ч гэсэн надтай хамт хүслийн жагсаалтаа бүтээгээрэй. Мөрөөдлөө биелэхийг жилийн дараа хамтдаа харцгаая.
Сэтгэгдэл байхгүй байна.