Баян болох хамгийн гол нууцыг Харвардынхан илрүүллээ!

1


Саяхан нэг блог дээрээс сонирхолтой судалгаа олж уншлаа
http://sertony.blog.banjig.net/post.php?post_id=483442
Саятангуудын баяжсан нууцыг сонирхдоггүй, мэдэхийг хүсдэггүй хүн надтай л лав тааралдаж байгаагүй. Баяжих нууц юунд байна вэ гэдэг асуултанд хариулах зорилгоор сүүлийн арав хорин жилд хэдэн зуун ном бичигдлээ, хэдэн мянган бизнес треннинг хийгдлээ, хэдэн сая доллар ч үүний үр дүнд "хийгдлээ". Нууцууд байх нь ч байна. Харин бусад нууцуудыг мэдээд ч олигтой юманд хүрэхгүй, хамгийн гол нууц байх шиг байна гэж Харвардын бизнес сургуулийн эрдэмтэд таамаглаад Дэлхийн бүх тивийн хүмүүсийг, амьдралын бүх давхрагыг хамарсан өргөн хүрээний судалгаа явуулж тэрхүү гол нууцын эрэлд гарчээ.
Судалгааны гол зорилго нь хүмүүсийн амьжиргааны түвшин тэдний өөрийнхөө амьдралд хандах хандлага, амьдралаа төлөвлөх, зорилго тавих байдлаас хэрхэн шалтгаалдгийг тодруулах асуудал байв. Судалгааны үр дүн харвардынханыг алмайруулав. Дэлхийн хүн амыг 4 категорид хуваагаад тус бүрийг нь амьтны нэрээр нэрлэн судалгааны үр дүнгээ танилцуулсныг хүргэе.
Нэгдүгээр категори. "Сохор номингууд"
Дэлхийн хүн амын 27%- ыг хамарна.
Дэлхийн хөрөнгөнөөс 0 руу тэмүүлэх хувийг эзэмшиж байна.
Амьдралын зорилго, төлөвлөлтөд хандах хандлага: огт байхгүй.
Сохор номингуудыг тодорхойлох гол шинж чанар нь "тэр чигээрээ сохор" гэдгийг хүүхэд ч гэсэн мэднэ дээ. Эрдэмтэд энэ категорид гэр оронгүй тэнүүлчид, архичид, өвчтэй хүмүүс, мөрийтэй тоглогчид гэх зэргээр нийгмийн эмзэг бүлгийн хүмүүсийг оруулсан бөгөөд харамсалтай нь ямар ч хамгаалалтгүй тэтгэврийнхэн ч энд бас орсон байгаа юм. Энэ категорийн бүх хүмүүс өөрсдийнхөө өмнө ямар ч зорилго тавьдаггүй, өөрийн амьдралаа төлөвлөдөггүй, зүгээр л "идэх-уух-унтах" гэсэн байгалийн совиндоо захирагдан"урсгалаар хөвдөг" хүмүүс юм.

Хоёрдугаар категори. "Тахианууд"
Дэлхийн хүн амын 60%-ийг хамарна.
Дэлхийн хөрөнгөний 5%-ийг эзэмшиж байна.
Амьдралын зорилго, төлөвлөлтөнд хандах хандлага нь ихэнхидээ бусдын зорилгыг биелүүлэхэд оршино.
"Тахиа шиг сохор" гэсэн хэлц үгийг санаж байна уу. Тахиа зөвхөн сайн гэрэлтүүлэгтэй үед л хардаг бөгөөд орой бүрийд, ялангуяа харанхуйд харах чадвараа бүрэн алддаг. Дэлхийн хүн амын 60%-ийг хамарсан ажлын хүч гэдэг нь өөрийн дарга нарынхаа зорилго, төлөвлөгөөг биелүүлж байгаа хөлсний ажилтнууд, гэхдээ цалин авч байгаа бодит ажлын хүч (дэлхийн хөрөнгөний 5%) юм. "Тахианууд" энэ дэлхий дээрх бүх зүйлс тэднээс өмнө зохицуулагдсан гэж бодон, өөрийн "босс"-ын төлөө ажиллахаас өөр ямар ч боломжуудыг олж хардаггүй.
"Тахианууд" цалингаас цалингийн хооронд амьдрах амьдралыг орхиж, амьдралд илүү ихэд хүрэхийн тулд өөртөө зорилго тавихаас, ая тухтай байдлаа алдахаас айдаг. Яагаад айдаг вэ? Яагаад гэвэл тэд "Хүмүүс юу гэж бодох бол", "Намайг солиорчихож гэж ярих байх", гэж айдгаас гадна"Тэгээд ч энэ амьдралд би юунд ч хүрэхгүй", "Надад боловсрол-мэдлэг-туршлага-мөнгө байхгүй" гэх зэргээр өөрийнхөө идэвхигүй байдлыг хамгаалдаг. Нэг үгээр хэлэхэд "тахианууд" санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийн төлөөх арга замыг хайхын оронд өөрийнхөө "хөдөлгөөнгүй" байдлыг зөвтгөхийг урьтал болгодог. "Chicken" гэдэг нь америкчуудын ярианы хэлэнд "аймхай", "сэтгэлгүй" гэдгийг мөн илэрхийлдэг юм.
Энд хэлэхэд "Хэн эрсдэл хийхгүй байна, тэр шампан дарс уухгүй" гэсэн хэллэг нь зөвхөн "тахианууд"-д хамаарагдана. "Тахиа" өөрийн азандаа найдан, амьдралд ямар ч тодорхой зорилго, төлөвлөгөөгүйгээр их зүйлд хүрэхийг хүсээд, энэ нь биелэх үед (сайхан амьдралын биелэл - мөнгө бий болно) сэхүүн гэгчээр толгойгоо өргөн "Хэн эрсдэл хийхгүй байна, тэр шампан дарс уухгүй" гэж хэлдэг юм. Эсрэг тохиолдолд харцаа буруулан, гараа савчиж, "тэрбумтны гэрт төрөөгүй минь азгүй еэ" хэмээн үглэж, зүгээр л өөрийгөө зөвтгөх гэж оролдоно.

Гуравдугаар категори "Сармагчингууд"
Дэлхийн хүн амын 10%-ийг хамарна.
Дэлхийн хөрөнгөний 15%-ийг эзэмшиж байна.
Амьдралын зорилго, төлөвлөлт: Зорилгоо нарийн тодорхойлдог, өөрийн амьдралаа тодорхой төлөвлөдөг, өөрийгөө харуулах өндөр эрмэлзэлтэй.
Сармагчингийн хараа ямар билээ? Ямар ч асуудалгүй, сармагчингууд өдөр ч, шөнө ч сайн хардаг. Ямар ч байсан эрдэмтэд үүнийг няцаагаагүй л байгаа. Гэхдээ сармагчинд бусдыг дууриах нэгэн онцлог шинж чанар бий (үүнээс "сармагчин мэт" гэсэн хэллэг үүссэн). Тэд хэнийг дууриадаг вэ? "Тахианууд"-ыг уу? Үгүй байхаа. Тэд энэ жагсаалтын хамгийн сүүлд байгаа нөхдүүдийг дууриадаг.
"Сармагчингууд" гэсэн категорид Харвардын эрдэмтэд тодорхой авъяас эзэмшсэн хүмүүс - шоу бизнес, театр, кино жүжигчид, улс төрчид, тамирчдыг хамруулжээ. Тэд бүгдээрээ зорилгодоо хүрэхийн тулд өөрсдийн амьдралаа нарийн төлөвлөх шаардлагатай хүмүүс байдаг. Тэд шийдвэрлэх мөчид (хэрэв жүжигчин бол - концерт, тамирчин бол - тэмцээн) нормондоо байхын тулд өөрсдийн өдөр сараа цаг минутаар нь төлөвлөж ажилладаг. Үүний үр дүнд тэд амжилт гаргадаг. Тэдний амжилт гэв гэнэт, тохиолдлоор ирдэггүй. "Сармагчин"-гийн амжилт - энэ бол хоорондоо холбоотой, дараалсан, сайн төлөвлөгдсөн үйл явцуудын хэлхээ юм. "Сармагчин" - гуудын хөрөнгийн ихэнхи хэсэг нь ажлын хөлс биш, харин шагнал урамшуулал байдаг. Ингээд "сармагчингууд" хэнийг дууриаж байна вэ? Цаг хугацаа, орон зайг хэн нэвт харж байна вэ?

Дөрөвдүгээр категори "Муурууд"
Дэлхийн хүн амын 3%-ийг хамарна.
Дэлхийн хөрөнгөний 80%-ийг эзэмшиж байна.
Амьдралын зорилго, төлөвлөлт: Бүх амьдралынхаа турш өөртөө зорилго тавина, түүнийгээ биелүүлэх арга замыг нарийн төлөвлөнө, үргэлж амжилтанд хүрнэ.
Мууруудын хараа сайн билүү? Өө, тэгэлгүй яах вэ. Зөвхөн ийм учраас л "муурууд" бусдын байгаа газраас өөр газарт үйл ажиллагаа явуулахыг илүүд үздэг юм. Тэд хэн ч олж харахгүй байгаа талбарыг сонгон авч, түүнийгээ эхнээс нь эхэлж, хөгжүүлээд, дараа нь өөрсдийн хүрсэн өндөрлөгөө бусдад нээлттэй болгож өгдөг. Зохион бүтээж байгаад нь өөрөөс нь өөр хэн ч итгэхгүй байсан Майкрософтыг үүсгэн байгуулагч Билл Гейтсийг санацгаа даа. Бас 100 жилийн өмнө "Макдональдс" түргэн хоолны цэгийг үүсгэн байгуулж, тэр нь одоо бүх дэлхийн хэмжээгээр түгэн дэлгэрч, ой ухаанд ч ормооргүй их ашиг авчирч байгаа Роналд Макдональдсыг санаарай. Интернет, "Google" "Одноклассники.ру" үүрэн холбоо гэх зэрэг технологийн дэвшлийн үндэслэгчдийг санацгаая.
Тэдний тухай эргэн тойрны хүмүүс юу гэж бодож байгаа нь"Муурууд"-д огтхон ч сонин биш, тэд хэнээс ч хамааралгүй амьдардаг, ямар ч саад бэрхшээлээс айдаггүй, тэд өөрийн зорьсон зорилгодоо хүрэхээр итгэлтэйгээр явдаг. "Муурууд"-ын хөрөнгөнд ажлын хөлс гэж байдаггүй, тэд мөнгөний төлөө ажилладаггүй, тэд зүгээр л өөрийн амьдралдаа дуртай зүйлээ хийнгээ, түүнийгээ мөнгө болгодог ба энэ нь зарчмын хувьд өөр,орлогын идэвхигүй эх үүсвэр юм.
Энэ категориудын алинд нь та байна вэ? Та одоогийнхоо санхүүгийн байдалд сэтгэл хангалуун байна уу? (эсвэл хангалуун бус). Байдлыг сайнаар өөрчлөхийг хүсч байна уу? Харвардын бизнесийн сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар амьдралдаа амжилтанд хүрэхийн тулд ертөнцийг үзэх үзэл бодлоо өөрчлөхөөс эхлэх хэрэгтэй юм байна. Тэдний зөв ч байх. Дэлхийн хүн амын 13 - хан хувь нь дэлхийн бүх баялгийн 95%-ыг эзэмшиж байна гээд бодоод үз дээ? Би тэдний нэг болохыг хүсч байна. Харин та?
Ертөнцийг шинээр, "сармагчин"-гийн, бүр илүүтэйгээр "муур"-ын нүдээр харахаар шийдсэн хүн бүхэнд ертөнцийг үзэх үзлээ өөрчлөх зам тань хөнгөн, дарамтгүй, тохиолдсон саад бэрхшээлүүд таныг улам хүчирхэг, өөртөө итгэлтэй болгон хурцалж, санхүүгийн эрх чөлөөнд хүрэхэд тань хүч, тэвчээр хангалттай байх болтугай гэж хүсэн ерөөе.

Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

1 сэтгэгдэл
:

http://www.ntmglobalnews.com/certainly/nylon-training-gym-bag-for-womennylon training gym bag for women
river island womens black woven buckle belt bum bag http://www.ontariofooseballleague.com/plane/river-island-womens-black-woven-buck
le-belt-bum-bag

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex