К.Гоны мэдэгдлийг Японы Хууль зүйн сайд буруушаажээ

0

 

К.Гоны мэдэгдлийг Японы Хууль зүйн сайд буруушаажээ

 

"Nissan” компанийн тэргүүн асан Карлос Гон Японы хууль зүйн тогтолцоог шүүмжилснийг тус улсын Хууль зүйн сайд Масако Мори зэмлэн буруушаасан байна.

 

К.Гон Ливаны нийслэл Бейрут хотод лхагва гарагт хэвлэлийн бага хурал зохион байгуулсан юм. Харин М.Мори пүрэв гарагийн өглөө сэтгүүлчдэд мэдээлэхдээ, К.Гон өөрийн холбогдсон санхүүгийн гэмт хэргүүдэд гэм буруугүй гэдгээ нотлох хэрэгтэй гэжээ.

"Nissan” компанийн тэргүүн асныг шүүх хуралд оролцохоос зайлсхийхийн тулд Японоос зугтсаныг онцлоод, ийм үйлдлийг ямар ч улс орон өршөөшгүй юм гэж Хууль зүйн сайд хэлсэн байна. Түүний мэдээлснээр, К.Гон Японы хууль зүйн тогтолцооны талаарх буруу ташаа ойлголтоо өөрийгөө зугтсаныг зөвтгөхөд ашигласан бөгөөд үүнийг үл тоомсорлож болохгүй ажээ.

"Япон нь саатуулагдсан хүмүүст баривчилгааныхаа нөхцөл байдлын талаар санал гомдол гаргах хууль зүйн тогтолцоотой улс. Хэрэв нотлох баримтыг устгаж болзошгүй нөхцөл байдал үүсээгүй байсан бол шүүгдэгчийг эхнэртэйгээ уулзахыг зөвшөөрөх байсан” гэж М.Мори мэдэгдсэн байна.

"Манай улсад нээлттэй шударга шүүх хурал болох баталгааг шүүгдэгчдэд олгодог. Цаашид манай яам мэдээллээр хангах үйл ажиллагаагаа үргэлжлүүлж, асуултуудад хариулах болно. Ингэснээр Япон хууль зүйн системийн талаарх дэлхий дахины ойлголт нэмэгдэнэ" хэмээн Хууль зүйн сайд нэмж хэлсэн байна. Мөн тэрбээр Японы эрүүгийн хуулийн тогтолцооны дагуу К.Гоныг шударгаар шүүнэ гэдэгт бат итгэлтэй байгаагаа илэрхийлжээ. 


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex