А.Баттүшиг: Сэнгээ бид хоёр нөхөрлөлийнхөө үр шимийг бүтээлээсээ хүртэж байна

0

Р.ОЮУН

Энэ удаагийн "Өөр зочин” булангийн зочноор жүжигчин А.Баттүшигийг урилаа.

-Шинэ оны мэнд хүргэе. Ямар уран бүтээл хийж байна вэ?

-МҮОНТ-тэй хам­тарсан "Хөнгөвчлөх өрөө” телевизийн олон ангит кинон дээр Ж.Сэнгэдорж найруулагчтай хамтран ажиллаж байна. Арав­дугаар сард Монгол, БНСУ-д зураг авалт нь эхлээд өнгөрсөн сард дууссан бол сая эвлүүлгийг нь хийж дуусгалаа. Одоо дахин дуу оруулалт, өнгө тавилтыг нь хийнэ.

-Энэ кино хэзээ үзэгчиддээ хүрэх вэ. Та ямар үүрэг гүйцэтгэв?

-Яг тэдэнд гарна гэж товлоогүй байна. Наана нь хийх ажил их байгаа болохоор ажлынхаа багцааг харж байгаад нээлтийн хугацаа товлогдох байх. Би Ж.Сэнгэдорж найруулагчтай хамтраад хэд хэдэн кинонд хоёрдугаар найруулагчаар ажилласан. Найруулагчийн баг киноны үндсэн нурууг хардаг. Тухайлбал, киногоороо юу хэлэх вэ, хаанаас эхлээд хаана дуусах, үзэгчдэд юу хэлэх вэ. Ийм кино болох юм гэдгийг анх зохиол бичих цаг хугацаанаас авахуулаад оролцдог. Бусад баг найруулагчийн багийн үндсэн чиглэлээр ажлуудаа хийгээд явдаг. Харин найруулагчийн баг өөрийнхөө нүдэндээ харсан бүтээлийг багийнхандаа хэлснээр нөгөө хэд нь бүтээдэг гэсэн үг. Хатуухан хэлэхэд найруулагч "Та нар бодох хэрэггүй, би бодно. Та нар миний хэлснийг л хийгээдэх” гэж хэлдэг. Ерөнхий найруулагч юмаа харсан тохиолдолд хажуугаар үймүүлээд байх дэмий. Ж.Сэнгэдорж найруулагч бид хоёр эхнээсээ хийх киноныхоо өнгө төрхийг тодорхойлчихсон бол зургийн талбай дээрээ очоод маргаж зөрөх зүйлгүй. Үндсэндээ киноны санаа орж ирэх цагаас эхлээд хамт байдаг гэсэн үг.  Найруулагчийн хараагүй зүйлийг олж дэм болно. Хоёрдугаар найруулагч ерөнхий найруулагчийн үнэнч туслах гэж боддог.

-Та хэзээнээс кино найруулах болов?

-Би 1998-2020 онд СУИС-д жүжигчнээр  суралцаж төгссөн. 1998 онд СУИС-д хүүхэлдэйн театрын захиалгаар Хүүхэлдэйн жүжигчний анги нээхэд 15 хүүхэд орсон ч тав нь л төгссөн. Миний хувьд төгсөнгүүтээ орчуулгын кино, телевиз гэж явж байгаад 2006 онд хошин урлагийн жүжигчин С.Лхагвасүрэн ах продюссерээр нь ажилласан Л.Энхбаярын найруулсан "Халуун сэтгэл” кинонд анх гол дүрд нь тоглосон. 2009 онд Ж.Сэнгэдоржийн "Адам” киноны гол дүрд тоглосноор танилцаж байлаа. Үүнээс хойш салалгүй 10-аад жил хамт уран бүтээл хийж байна даа. 2010 онд мөн "Сексийн эрх чөлөө” кинонд нь тоглосон. Киноны амьдрал надад илүү ойр байсан болохоор телевизийнхээ ажлыг болиод кино руу орсон. Найруулагчаар ажиллах болсон шалтгаан бол 2012 онд Ж.Сэнгэдорж найруулагч "ТВ коктель”-тэй "Хоёр ертөнцийн буудал” жүжгийг тавихаар болж намайг найруулагчаар ажилла гэхэд нь сонин санагдаж байлаа. Үүний өмнө "Go” студийг манай найз Д.Галбаяр үүсгэн байгуулаад анхны кино "Хайрын рекорд”-ыг хийхэд нь би анх удаа хоёрдугаар найруулагчаар нь ажилласан.

-Ж.Сэнгэдорж найруулагчтай нэлээд хэдэн кинонд хамтарсан байх аа? 

-"Хоёр ертөнцийн буудал” жүжиг маань амжилттай болсон. Үүний дараа "Ларьдма” киноны найруулагчийн багт орж ажилласнаас хойш дандаа хоёрдугаар найруулагчаар ажиллаж байна. Ер нь ихэнх киноныхоо зохиолыг бид хоёр өөрсдөө бичсэн. "ТВ коктейль”-тэй хамтарч "Омарын эрэлд”-ийн дараа "Босуул” киног хийчихээд "Сан пикчерс”-ийг байгуулсан. Ер нь ихэнх киноныхоо зохиолыг өөрсдөө бичсэн. "Үргээлэг”, "Lovers”, "Үүр цайгаасай”, "Амьдрал” кинонд зохиол бичих, найруулагчийн багт орж ажиллалаа. Үүний дундуур Боловсролын телевизийн "Гэрлэн дохио” 40 ангит киноны ерөнхий найруулагчаар ажилласан. 2018 онд "37-р точка” киноны хоёрдугаар найруулагчаар ажиллах шив дээ.

-Зураг авалтын үед тохиолдсон хөгжилтэй дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Кино хийхэд байшин барихтай адилхан ард нь 60-70 хүн өдөр, шөнөгүй ажилладаг. Олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээлийн ард гарахын тулд бүгд хичээнэ. Кино хүмүүсийн сэтгэл зүй рүү ордог хүчтэй урлаг болохоор ажиллаж байгаа хүмүүсийнхээ сэтгэл санааг жигд авч явахгүй бол бүх ажил нурна. Кино хийж байхад инээдтэй гэхээсээ илүү дурсамжтай зүйл их гардаг. Тухайлбал, "Үүр цайгаасай” киног хийхэд цастай их ноцолдсон. Цасан шуургыг бий болгохын тулд сэнс ашиглахын хажуугаар цэргийн байлдааны утаа тавьж үүлийг манантуулахгүй бол өдөр зураг авч байгаа болохоор шуурга болж харагдахгүй. Тиймээс туслах найруулагчийгаа утаа гаргадаг ажил дээр тавьчихсан. Нөгөөх нь утаагаа бариад ийш тийшээгээ гүйнэ. Цагаан сараас өмнө зураг авалтаа дууссан болохоор цагаан явсан хүн маань зураг авалт дуусахад хав хар болж ирсэн. Эхэндээ утаандаа огиод байсан бол сүүлдээ утааныхаа дэргэд унтах жишээтэй. Жүжигчид хүртэл Дашням, Балжинням гэхийг Далжинням, Башням гэнэ. Хүн чинь ядраад ирэхээр хэл нь орооцолдоно. Юу хэлж байгаа нь мэдэгдэхгүй, өөр утгаар ч хэлэх жүжигчин байна.

-Санаа нийлсэн хүмүүс бүтээл хийхэд амархан бүтнэ биз?

-Тэгэлгүй яах вэ. Нэг санаатай, нэг тийшээ харж, юуны төлөө хийх гээд байна гэдгээ бүгд ухамсарлаж байж хийнэ. Тэгэхгүй нэг буруу санаатай хүн дунд нь орвол багийн уур амьсгал хэцүү болдог. Бүгд бие биеэ ойлгож, хүндэлж, энэ хүн ийм юм хийх гээд байгаа юм байна, үүнд нь нэмэр болъё, ингэх ёстой юм байна. Үүний ард олон хүн хүлээж байгаа болохоор цаг хугацааг нарийн бариад тийм хугацаанд бэлэн болгоно гэдэг ч юм уу. Киноны хамгийн том дайсан нь хүлээлт. Хүлээх, цаг хугацаа алдах нь хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөлдөг. Тиймээс эрч хүчтэй, нарийн зохион байгуулалттайгаар дайрч ороод сэтгэл зүрхээ зориулж ард нь гарчихвал илүү амттай. Зураг дууссаны дараа гэртээ харихад хүртэл эрч хүчээр дүүрэн байдаг. Ер нь дурлаж хийхгүй бол болдоггүй ажил. Сэнгээ бид хоёр найзлаад 10 жил болж байгаа нөхөрлөлийнхөө үр шимийг бүтээлээсээ хүртэж байна. Үүнтэй адил "Фантастик”-ийн залуучууд хийсэн бүтээл бүр нь амжилттай байгаа нь нөхөрлөлийнхөө үр шимийг хүртэж байна гэж боддог. Уран бүтээлч хүний амьдрал эд хөрөнгөн дээр тогтдоггүй. Харин хийсэн бүтээлээрээ хүмүүст хайрлагдаж, урам авна гэдэг уран бүтээлчийн үнэ цэнэ.

-Хийсэн бүтээлийнхээ талаар магтаал, шүүмжийг хэр хүлээж авдаг вэ?

-Магтаалын үг сонсох, зэмлүүлэх, агсам тавиулах ч сайхан. Эндээс дараагийнхаа бүтээлийг хийхдээ муу харуулахгүй, дахин ингэж хэлүүлэхгүй юм шүү гэдэг. Тиймээс залуучуудыг ийм байгаасай гэж боддог. Заримдаа бодож санаснаа найз нөхөддөө хэлэхээр муулаад байна гэж боддог юм шигээ.

-Найруулагч нарыг ааш муутай гэдэг. Та хэр ууртай вэ?

-Би олигтой ааштай биш ээ. Найруулагч бүр дотроо байнга шатаж явдаг. Нэг бүтээл хийхийн тулд дотроо бодсон, тэрүүгээрээ амьдрахаас гадна зарим найруулагч шөнө зүүдэлж сэрдэг, зүүдэнд нь ордог. Үнэндээ хувийн амьдрал ч гэсэн төвөгтэй болж ирдэг. Тиймээс өөрийгөө дарамтаас чөлөөлөхийг хүснэ. Ганцхан тэр зүйлийнхээ төлөө тархиа гашилгадаг болохоор тайван байлгаад бусад нь мэргэжлийн хэмжээнд ажлаа хийхэд асуудалгүй явчихна. Тэгэхгүй бэлэн байх ёстой машин нь байхгүй, зураачдын дикрац бэлэн болоогүй эсвэл жүжигчин нь ирсэн ч хувцас нь байхгүйгээс болоод найруулагчийн уур хүрдэг. Түүнээс дотор байгаа хүмүүсийг дарамтлаад байгаадаа гол нь биш.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

2020.1.10  БААСАН  № 6 (6231 )


Шинэ мэдээ

Холбоотой мэдээ

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Tonshuul.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдэл байхгүй байна.

Free Mobile Porn 4Tube Porn Videos Deutsche Sexfilme masturbieren leggings deutsche omasexpornos bf hot girl xxnx hd video www xxxx sixe video hd
bisexual Sex Videos Russen Porno Aletta Ocean Butt Fucked Hard AltenSex Geiler Hausbesuch Porno kostenlose vaginavidios
x brozers casual teen sex