Эквадорт галт уулын дэлбэрэлт болжээ
Эквадорт өнгөрсөн ням гарагт Ла-Кумбре галт уул дэлбэрсэн тухай Галапагос цэцэрлэгт хүрээлэнгийн удирдлага "Фэйсбүүк” хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
"Ла-Кумбре галт уул 18:15 цагийн орчимд идэвхжиж эхэлсэн” хэмээн хүрээлэнгийн ажилтнуудын мэдэгдсэнийг иш татан мэдээлжээ.
Ла-Кумбре нь Галапагоссын арлуудын хойд хэсэг дэх хүн ам оршин суудаггүй Фернандина аралд байрладаг байна. 1.5 мянган метрийн өндөртэй уг галт уул нь хамгийн сүүлд 2018 оны 6 дугаар сард дэлбэрч байжээ.
Сэтгэгдэл байхгүй байна.