Евразийн хамгийн өндөр галт уул үнс нурмаа цацаж эхэлжээ
Мягмар гарагт Евразийн хамгийн өндөр галт уул болох Оросын Алс Дорнодод оршдог Ключевска́я Со́пка гэдэг галт уул сэрснээр халуун үнс нурам агаарт хэдэн бээрийн өндөрт цацагдаж байна гэж тус улсын Геофизикийн газраас мэдэгджээ.
Оросын Камчаткийн хойг дахь 15 580 тохой өндөртэй энэ галт уул дөрөвдүгээр сар гарснаас хойш сэрж эхэлсэн юм. Энэ галт уул өнгөрсөн 50 жилийн турш идэвхтэй байсаар ирсэн ч сүүлийн жилүүдэд чичиргээ болон үнс нурам цацалтын давтамж мэдэгдэхүйц ихсээд байгаа ажээ.
Геофизикийн газрын мэдээлснээр, үнс нурам цацагдах нь үргэлжсээр байгаа бөгөөд галт уулын идэвхжилт дахин бүртгэгдсэн байна. Агаар мандлын дэвсгэр өнгө улбар шар болсон нь галт уулын идэвхжил бага зэргийн үнс нурам ялгаруулах түвшинд байгааг илтгэж байгаа ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.