Бразилд ойн санг хамгаалах Амазоны зөвлөлийг байгуулжээ
Дэлхийн хамгийн том ширэнгэн ойг хамгаалах Амазоны зөвлөл болон Үндэсний байгаль хамгаалах хүчнийг байгуулсан талаар Бразилын Ерөнхийлөгч Жаир Болсонару мягмар гарагт мэдэгджээ.
"Амазоны ширэнгэн ойг хамгаалж, тогтвортой хөгжлийг хангах яамдын үйл ажиллагааг зохицуулах Амазоны зөвлөлийг Бразилын дэд Ерөнхийлөгч Хамильтон Мурао удирдана” гэж Ж.Болсонару "Twitter” хуудсандаа нийтэлсэн байна.
Мөн Амазоны ойн орчныг хамгаалах зорилгоор Үндэсний байгаль хамгаалах хүчнийг байгуулжээ. Энэхүү шинэ хүчин Үндэсний хүчний цагдаагийн элит корпусын гүйцэтгэдэг байсан даалгавруудыг биелүүлэх юм. Тэднийг мужийн захирагчийн хүсэлтээр байршуулах боломжтой бөгөөд бусад агентлагт тусламж дэмжлэг үзүүлэх үүрэгтэй ажээ.
Сэтгэгдэл байхгүй байна.