Учир
битүүлгээр амь насаа алдсан байгаль хамгаалагч Т.Лхагвасүмбэрэлийн нас барсан
учир шалтгаан, нөхцөл байдлыг бодитоор нь тогтоох асуудалд төр засгийн өндөр
албан тушаалтнууд анхаарлаа хандуулсаар байна. Тухайлбал УИХ-ын гишүүн
Ц.Оюунгэрэл Твиттер хуудсандаа энэ талаар нэлээд идэвхтэй жиргэж байгаа
бол өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын Н.Алтанхуяг Фэйсбүүк хуудсаараа дамжуулан байр
сууриа илэрхийллээ. Тэрбээр бичихдээ "Оюутны
байранд хамт амьдардаг байсан Төмөрсүхийн хүү харамсалтайгаар амиа алдсанд гэр
бүлд нь гүн эмгэнэл илэрхийлье. Манай Төмөрсүх бол олон жил байгаль орчин, ан амьтнаа хайрлан хамгаалах ажлыг уйгагүй хийж байгаа хүн.Түүний хүүд тохиолдсон энэ харамсалтай хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий
газрын дарга Чингистэй уулзаж хурдан шуурхай ажиллан хэргийн үнэн мөнийг
тогтоохыг хүслээ. ЦЕГ-аас тусгай ажлын хэсэг гарч ажиллаж байгаа юм байна.
Төмөрсүхийн хүү Лхагвасүмбэрэл олон удаа ноцтой гэмт халдлагад өртөж, дарамтанд
орж байсан ч эх орон, газар шороо, ан амьтнаа хайрлан хамгаалах дуртай ажлаасаа
цэрвэж шантралгүй сэтгэл зүрхээрээ зүтгэн ажиллаж байсан удам дамжсан байгаль
хамгаалагч, зоригт хөвгүүн байсан. Миний бие зөвхөн талийгаачид тохиолдсон уй
гашууг хуваалцаад зогсохгүй цаашид гар хоосон, ганц мотоциклтой байгаль
хамгаалагчдаа хамгаалах хууль эрх зүйн орчныг сайжруулах ажлыг санаачлан хийх
болно”
гэжээ
Л.Бат
Эх сурвалж: tonshuul.mn
Шинэ мэдээ
Холбоотой мэдээ
792 сэтгэгдэл