"Тату" хамтлагийн цомог Их Британид борлуулалтаараа тэргүүлэв
Оросын "Тату” хамтлагийн англи хэлээр бүтээсэн анхны цомог болох "All the Things She Said” нь Их Британид борлуулалтаараа тэргүүлж, "Цагаан алтан цомог" болсон тухай дуу бичлэг үйлдвэрлэгчдийн Британийн эвслийн мэдээнд өгүүлжээ.
"Я сошла с ума” хэмээх дууг 2003 онд британи сонсогчдод зориулан All the Things She Said нэртэйгээр шинэчлэн бүтээсэн юм. Уг цомог Нэгдсэн вант улсын нутаг дэвсгэрт 600 мянган хувь зарагдсан байна.
Охидын "Тату” хамтлаг 1999-2011онд уран бүтээлээ туурвиж байв. Тэдний "200 Km/h In The Wrong Lane" цомог 2003 онд АНУ-д алтан цомгоор нэрлэгдэж байлаа.
Эх сурвалж: Eagle.mn
Сэтгэгдэл байхгүй байна.