“AIPS Sports media AWARDS” : Ч.Ганбатын “Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байр эзэллээ
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбоон /AIPS/-ноос зохион байгуулдаг "AIPS Sports media AWARDS” ёслолын ажиллагаа Унгар улсын нийслэл Будапешт хотноо болж шилдгүүдээ тодрууллаа.
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооноос зарласан гэрэл зургийн уралдааны "Алтан агшин” төрөлд 125 орны зурагчдын шигшмэл 1794 бүтээл өрсөлдсөнөөс Чулуунбаатарын Ганбатын "Уурга шүүрлээ” бүтээл гуравдугаар байр эзэлж, хүрэл медаль хүртлээ.
Монголын спортын сэтгүүлчдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, спортын гэрэл зурагчин Ч.Ганбат нь 20 гаруй жил гэрэл зурагчнаар ажиллахдаа сүүлийн жилүүдэд спортын гэрэл зургаар дагнан ажиллаж байгаа бөгөөд өвөл, зуны олимпийн дөрвөн наадмыг албан ёсны эрхтэйгээр сурвалжилжээ.
Тэрбээр мөн Монголын гэрэл зурагчдын холбооны "Оны шилдэг гэрэл зураг” уралдааны Гранпри (2012) болон Тэргүүн байрын шагнал (2017) тус тус хүртэж байсан юм.
Олон улсын спортын сэтгүүлчдийн холбооны "AIPS AWARDS” ёслол нийт 11 төрөлд спортын уран бүтээлчдийн шилдгүүдийг тодруулсан билээ.
Сэтгэгдэл байхгүй байна.