Хиамнаас нь эмнэлэгийн бээлий гарсан “Мon wurst” гэх компани 100 мянган төгрөг өгье гэжээ
Хиамнаас элдэв "хог” гарлаа гэх мэдээлэл нэг бш удаа гарч байсан. Өчигдөр гэхэд л Saruulhan Tengis гэх цахим хэрэглэгчийн авсан хиам дотроос эмнэлгийн бээлий гарчээ. Тэрбээр энэ талаараа сэрэмжүүлэг болгон өөрийн фэйсбүүк хуудастаа бичжээ. "Мon wurst гэх компанитай холбогдсон. Танай хиамнаас эмнэлгийн резинэн бээлийний тасархай гарч ирлээ гэхэд 100 мянган төгрөг өгье гэсэн. Хамгийн гол нь мөнгөндөө биш. Энэ бээлийний тасархайр дахиад өөр хиаманд байгаа гэж бодоод сэрэмжлүүлж байна” гэсэн байна. Тухайн хэрэглэгч хиамаа Ботаникт байрлах Итгэлт хүнсний захаас өнгөрсөн ням гарагт авчээ.