АНУ-ын Tафтс их сургуулийн эрдэмтдийн багийн нэгэн сонирхолтой бүтээлийн талаар "Advanced Materials” шинжлэх ухааны сэтгүүлд танилцуулсан байна. Анх харахад энгийн мэт боловч торгон дээр суурилсан материалаар бээлийг хийжээ. Савханцар болон бусад аюултай бичил биетэн агуулсан зүйлд хүрэхэд бээлийний материал нянг таньж бээлийн дээр "Сontaminated” (бохирдсон. анг) гэсэн улаан бичиг гарч ирдэг байна. Энэхүү шидэт бээлийг зохион бүтээгчид "Эмч нар өвчтөнөөсөө халдвар авч амь насаа алдах эрсдэлд өдөр бүр хүрдэг. Эмчийн бээлийн дээр аюулыг сануулсан бичиг гарна гэдэг энэхүү эрсдэлээс зайлсхийхэд нь тус болох ч юм бил үү гэж нян илрүүлэгч бээлий зохион бүтээлээ. Халдварын сэжигтэн, үүсгэгч бээлийний гадаргуунд хүрсэн тохиолдолд л нарийн хариулт өгнө” гэжээ. Эрдэмтдийн баг янз бүрийн фермент, антибиотик, нанопартицикл, торгон дээр суурилуулсан молекулын тусламжтай уг бээлийг зохион бүтээжээ. Тус судалгааны баг энэ төрлийн боолт зэрэг эмнэлгийн зориулалттай нян мэдрэгч бүтээгдэхүүн цувралаар зохион бүтээх зорилготой ажээ.
Шинэ мэдээ
Сэтгэгдэл байхгүй байна.